Ядуу орнуудыг вакцинжуулахад “Их-7” туслахаар санал нэгдлээ Ядуу орнуудыг вакцинжуулахад “Их-7” туслахаар санал нэгдлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 07, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Ядуу орнуудыг вакцинжуулахад “Их-7” туслахаар санал нэгдлээ

2021 оны 6 сарын 14

Arslan.mn

Дэлхийн хүчирхэг эдийн засагтай долоон гүрэн буюу “Их-7”-гийн удирдагчдын уулзалт баасан гарагт Их Британийн баруун өмнөд Корнвол далайн эрэг дэх Карбис Бэй тосгонд эхэлж, өчигдөр дууслаа. АНУ, Их Британи, Канад, Франц, Герман, Итали, Япон улсын төрийн тэргүүнүүд COVID-19 цар тахал  тархаж эхэлснээс хойш анх удаа нүүр тулан уулзаж байгаа нь энэ юм. Хаалттай уулзалтын гол сэдэв нь COVID-19 эсрэг вакцинжуулалт, уур амьсгалын өөрчлөлт байлаа. Тухайлбал, эхний өдрийн уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 500 сая тун коронавирусын эсрэг Pfizer вакциныг дэлхийн буурай хөгжилтэй улс орнуудад хандивлахаа амласан бол хэдхэн цагийн дараа Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон буурай улс орнуудад 100 сая тун вакцин хандивлах болсноо мэдэгдсэн байна. Мөн Борис Жонсон бусад удирдагчдыг 2022 оны эцэс гэхэд бүх дэлхийг вакцинжуулахад туслахыг уриалжээ.

Үүний дараагийн хэлэлцсэн асуудал нь уур амьсгалын өөрчлөлт байлаа. Энэ хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, биологийн олон янз байдлыг сэргээх чиглэлд онцгойлон анхаарахаар болсон юм. Тодруулбал, хүлэмжийн хийн ялгарлын хэмжээг 2030 он гэхэд 2010 оныхоос хоёр дахин бууруулна гэдгээ амлалаа.  Үүндээ хүрэхийн тулд дизель түлшээр ажилладаг автомашин унахыг зогсоох, нүүрсний хэрэглээг халах, гадаад руу экспортолж байгаа түлшний компаниудад өгдөг Засгийн газрын бүх шууд дэмжлэгийг зогсоохоор  зорьж байгаа юм. Тэдний гаргасан энэ шийдвэрийг ажиглагчид хүн төрөлхтөний түүхэн дэх байгаль орчоо хамгаалахтай холбоотой хамгийн чухал шийдвэр хэмээн тодотгож байна. Мөн биологийн олон янз байдлыг нэмэгдүүлэх төлөвлөгөө гарган ажиллах юм. Ингэхдээ 2030 он гэхэд газар, далайн хамгийн багадаа 30 хувийг хамгаалахаар зорьж байна. Энэ хүрээнд уулзалтыг зохион байгуулж байгаа Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон дэлхийн далай нуур, тэнгисийг хамгаалахад зориулан 500 сая фунт стерлингийн “Цэнхэр гаригийн сан” байгуулахаар болжээ. Тус  сан нь Гана, Индонез, Номхон Далайн арлын орнуудын экосистемийг хамгаалах, нөхөн сэргээх, далайн бохирдлыг бууруулахад туслах юм. Энэ талаар Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон “Байгаль дэлхийгээ хамгаалах нь удирдагчдын ард түмнийхээ төлөө хийж байгаа хамгийн чухал зүйл юм. Хүлэмжийн хийн ялгаралыг бууруулах, байгалиа сэргээх, эдийн засгийн өсөлтийг урт хугацаагаар хадгалах, ажлын байр бий болгох хооронд шууд хамаарал байдаг анхаарна” гэж ярьжээ.

 

Б.Должинжав

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627778
0 эможи

keyboard_arrow_up