Малайзын нийслэлд метро осолдож 200 гаруй хүн ГЭМТЭЖ БЭРТЭВ
213 зорчигч тээвэрлэж явсан метроны галт тэрэг орон нутгийн цагаар 20:45 орчимд Петронас цамхагийн ойролцоох хонгилд хоосон вагонтой мөргөлджээ. Засвараас дөнгөж гарсан хоосон галт тэргийг өртөөнд хүргэхээр эсрэг чиглэлд явж байсан аж.
Хотын цагдаагийн газрын дарга Мохамад Зайнал Абдуллаын хэлснээр, одоогоор ямар нэг халдлгын шинж эмдэг мэдэгдээгүй. Нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна. Метро ашиглалтын удирдлагын төвөөс буруу дохио өгч, осол гаргасан байж болзошгүй гэж бид үзэж байна" гэжээ.
Осолд өртсөн 213 хүний 47-ийнх нь биеийн байдал хүнд байна.
Метро мөргөлдсөнөөс хойш хэдэн цагийн дараа олон нийтийн сүлжээнд тавигдсан дүрс, бичлэгүүдэд хагарсан шилээр хучигдсан метроны бүхээг, шалан дээр цус алдан хэвтэх зорчигчдыг харуулсан байна.