COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 14, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Билл, Мелинда Гейтс нар гэрлэлтээ цуцлуулахаар болжээ

админ
2021 оны 5 сарын 04

Майкрософт компанийн үүсгэн байгуулагч Билл Гейтс, эхнэр Мелинда нар гэр бүлээ цуцлуулахаар болсноо албан ёсоор зарлалаа. 

"Бид дахин гэр бүл шиг амьдрахад хүндрэлтэй болсон тул хоорондын харилцааныхаа талаар удаан хугацаанд эргэцүүлж бодсоны эцэст гэрлэлтээ цуцлуулах шийдвэр гаргалаа" гэж Билл Гейтс Твиттертээ бичжээ.

"27 жилийн хугацаанд бид гурван сайхан үр хүүхэд өсгөн хүмүүжүүлж, дэлхийн өнцөг булан бүрд суугаа хүмүүст эрүүл, үр бүтээлтэй амьдрахад нь туслах сайн үйлийн сан байгуулсан" хэмээгээд цаашид тус санд хамтран ажиллахаа мэдэгдэлдээ дурдсан байна.

Мелинда 1987 онд магистрын зэрэг хамгаалаад Майкрософт компанид ажилд орж хэд хэдэн бүтээгдэхүүнийг боловсруулах үед нь танилцсан бөгөөд 1994 онд Хавайн Ланай аралд хуримлахдаа гадны хүн нэвтрүүлэхгүйн тулд орон нутгийн бүх нисдэг тэргийг түрээслэн авч байжээ.

Өнөөдрийн байдлаар Билл Гэйтс нь $124 тэрбумын хөрөнгөтэй, дэлхийн дөрөв дэх баянд тооцогддог. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626432
0 эможи

keyboard_arrow_up