“AstraZeneca” вакциныг Европын эмийн агентлагаас аюулгүй гэж дүгнэлээ “AstraZeneca” вакциныг Европын эмийн агентлагаас аюулгүй гэж дүгнэлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“AstraZeneca” вакциныг Европын эмийн агентлагаас аюулгүй гэж дүгнэлээ

2021 оны 3 сарын 19

Arslan.mn

Оксфордын их сургууль болон “AstraZeneca” компанийн хамтран бүтээсэн covid-19-ийн эсрэг вакцин цусны бүлэгнэл үүсгэж болзошгүй гэж үзэж буй талаар мэдээлсэн. Тодруулбал, Европын 10 гаруй улс өнгөрсөн долоо хоногоос тус вакциныг дархлаажуулалтдаа хэрэглэхийг түр зогсоогоод байсан юм. 

Тэгвэл Европын Холбооны эрүүл мэндийн зохицуулах байгууллага EMA (European Medicines Agency) өчигдөр “AstraZeneca” вакциныг аюулгүй гэсэн дүгнэлт гаргажээ. 13 улс энэ вакциныг тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлээд байсан бол  аюулгүй гэж дүгнэлт гарснаар тэдгээр улсууд “AstraZeneca” вакцинаар ард иргэдээ үргэлжлүүлэн вакцинжуулахаар болж байна. 

Одоогоор Герман, Франц, Итали, Испани улсууд “AstraZeneca” вакциныг үргэлжлүүлэн ашиглах болсноо зарлажээ. Харин Швед улс дахин хэдэн хоног хэлэлцэж байж шийдвэрээ гаргахаа мэдэгдсэн байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624616
0 эможи

keyboard_arrow_up