Дани, Норвеги, Исланд улс “АстраЗенека“ вакцины хэрэглээг ТҮР ЗОГСООЛОО Дани, Норвеги, Исланд улс “АстраЗенека“ вакцины хэрэглээг ТҮР ЗОГСООЛОО
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Дани, Норвеги, Исланд улс “АстраЗенека“ вакцины хэрэглээг ТҮР ЗОГСООЛОО

2021 оны 3 сарын 12

Arslan.mn

Дани, Норвеги, Исланд улс Оксфордын их сургууль болон Англи-Шведийн "АстраЗенека" компанийн хамтран боловсруулсан вакцины хэрэглээг түр зогсоож, уг вакцин цусны бүлэгнэл үүсгэж байгаа эсэхийг судлахаар болжээ. 

Учир нь Дани улсад энэхүү вакциныг хийлгэсэн хэд хэдэн хүнд цусны бүлэгнэлийн шинж тэмдэг илэрч, нэг хүн нас барсан бол Итали улсад хоёр хүн АстраЗенека вакцины хоёр тун тариулсныхаа дараа цусны бүлэгнэл оноштойгоор нас барсан учир Данийн Эрүүл мэндийн яам энэхүү вакциныг тодорхойгүй хугацаагаар хориглосон байна.

Данийн эрх баригчид одоогоор хэчнээн хүнээс ийм гомдол ирснийг хэлээгүй ч тэдний мэдээлснээр англи вакцины хэрэглээг түр зогсоох хангалттай шалтгаан гэсэн бөгөөд тэд эхний судалгааны дүн гартал доод тал нь хоёр долоо хоног хэрэглэхгүй гэжээ. 

Харин Их Британийн Эм, эмнэлгийн бүтээгдэхүүний хяналтын удирдах газраас "АстраЗенека" вакцин цусны бүлэгнэл үүсгэдэг гэх ямар ч мэдээлэл байхгүй гэсэн байна. 

"АстраЗенека"-гийн вакцин нь ДЭМБ-аас зөвшөөрөл олгосон хоёр вакцины нэг юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
624435
1 эможи

keyboard_arrow_up