Япон улсын зүүн хойд нутагт 7.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
2021 оны 2 сарын 14
Өчигдөр орой 23:10 минутын үед Япон улсын зүүн хойд бүс нутагт 7.3 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс 50 гаруй хүн бэртэж, 950,000 орчим айл өрхийн цахилгаан хангамж тасалджээ.
Газар хөдлөлтийн төв цэг нь Фүкүшима мужийн эргийн ойролцоо, далайн усны 55 км гүнд байжээ.
Чичиргээ нь нийслэл Токио хотод хүртэл мэдрэгдсэн байна. Гэхдээ энэ удаагийн газар хөдлөлтийн улмаас далайд цунами үүсээгүй, цөмийн цахилгаан станцуудад гэмтэл гараагүй байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
623577
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: