Леброн Жеймс амжилтаа шинэчиллээ Леброн Жеймс амжилтаа шинэчиллээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 28, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Леброн Жеймс амжилтаа шинэчиллээ

2021 оны 2 сарын 09

Arslan.mn

АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгийн баруун бүсийн тэмцээний талаар Hoy.es цахим хуудаст бичснийг хүргэж байна. Леброн Жеймс Лос-Анжелес Лакерс багийнхан Никола Жокичийн “Денвер Наггетс” багийг 114:93-ын харьцаагаар ялсан тоглолтод 27 оноо авч, 10 удаа самбараас бөмбөг авснаас гадна 10 удаа дамжуулалт хийсэн байна. Харин АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгийн хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор шалгарахын тулд өрсөлдөж байгаа Никола Жокичийн хувьд 13 оноо авчээ. Ингэснээр 17 ялалт, зургаан хожигдолтой “Лос Анжелес Лейкерс” багийнхан “Юта Жазз”, “Лос Анжелес Клипперс” багийн дараа баруун бүсийн тэмцээний III байрт, “Денвер Наггетс” баг дараагийн байрт бичигдэж байгаа аж. Мөн “Денвер Наггетс” багийнхан өмнөх плейоффын тоглолтуудад Леброн Жеймсийн багт хожигдсоныхоо хариуг авах тоглолт хийх боломжгүй болжээ.

Харин 36 настай хаан Жеймс 12682  удаа гоол хийснээр АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгийн түүхэн дэх тоглолтын талбайд олон бөмбөг оруулсан гурав дахь тоглогч боллоо. Тэрээр 12681 гоол оруулсан домогт сагсчин Уилт Чемберлэнийг ардаа орхилоо. Гэхдээ түүний өмнө 13528 оноотой Карл Малон, 15837 оноотой Карем Абдул Жаблар нар байгаа юм. Харин түүний дараа 21 оноотой Германы сагсчин Деннис Шродер, 17 оноотой Тален Хортон Таккер нар улирлын тоглолт эхэлмэгц өвөрмөц тоглолт үзүүлсэн нь тэднийг  тав дахь удаагаа үнэ цэнэтэй тоглогчоор шалгарах боломжтой сагсчдын нэг болгож байгаа аж. Мөн энэ ангилалд өрсөлдөж байгаа сагсчдын нэг Сербийн Никола Жокичийн хувьд  Лос Анжелесийн “Стаплес” төвд болсон тоглолтыг 13 оноо, самбараас 10 удаа бөмбөг авч, зургаан удаа дамжуулалт хийснээр дуусгасан харамсмаар шөнө байсан аж. Харин сагсан бөмбөгийн мэргэжлийн шинэ од Факундо Кампаззо тоглолт эхэлснээс хойш хоёр минутын дараа баруун өвдгөө гэмтээснээр талбайд гараагүй байна.

ГОЛДЕН СТЭЙТ ВАРРИОРС ДАЛЛАС МАВЕРИКСИЙГ БУУЛГАН АВЧЭЭ

“Голден Стэйт Варриорс” багийн довтлогч Келли Убре 146-166 оноогоор “Даллас Маверикс” багийг хожсон тоглолтод 40 оноо авснаар карьертаа амжилт тогтоожээ. “Даллас Маверикс” багийн энэ хожигдол нь мэргэжлийн сагсан бөмбөгийн улирлын эхний үеийн том тоглолт болсон байна. Келли Убре нь “Финикс Санс” багаас ирснийхээ дараа эхлүүлсэн тэмцээний үеэр асуудалтай байсан ч энэ сарын 4-нд болсон тоглолтын үеэр 40 оноо авч, долоон удаа гоол хийж, самбараас найман удаа бөмбөг авснаар тэргүүлсэн нь өмнөх тэмцээний үеэр тогтоосон амжилтыг давсан аж. Түүнтэй хамт Стефен Карри 28 оноо авснаас гадна зургаан удаа дамжуулалт хийсэн аж.

Мөн Дрэймонд Грин, 11 болон 15 дугаартай тоглогч нар есөн нөөц тоглогчтой багийг удирдан тогложээ.  Тэрээр “Бид хурдан тоглох, багуудын тоглолтын талбайд хэрэг дэгдээхийг хүссэн. Келли Убре, Дрэймонд Грин нар ухаалаг тоглосон” гэж ялалт байгуулахад нөлөөлсөн гэж ярьсан байна. Түүнээс гадна мексик гаралтай америк тоглогч Тоскано  Андерсон 14 оноо авч, самбараас найман удаа бөмбөг авч,  тоглолтын талбайд 40 минутад таван удаа дамжуулалт хийсэн аж.

Х.ОЮУНБОЛД

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.2.9 МЯГМАР № 28 (6505)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623440
0 эможи

keyboard_arrow_up