Дональд Трампыг хугацаанаас өмнө огцруулахыг намын гишүүд нь дэмжлээ Дональд Трампыг хугацаанаас өмнө огцруулахыг намын гишүүд нь дэмжлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 04, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Дональд Трампыг хугацаанаас өмнө огцруулахыг намын гишүүд нь дэмжлээ

2021 оны 1 сарын 11

Ардчиллын үлгэр жишээ орон гэгддэг АНУ-ын Вашингтон хотын иргэд лхагва гаригт Конгрессын байр руугаа дайран орж, үймээн дэгдээсэн нь өнгөрсөн долоо хоногийн хамгийн их шуугиан тарьсан үйл явдал байсан билээ. Тус улсын Конгресс ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байдены саналыг дахин тоолох хурлын үеэр Трампын дэмжигчид дайрч орсноор хурал завсарласан. Мөн цагдаа нар, иргэдийн мөргөлдөөний улмаас таван хүн амиа алдсан юм. Үүнийг Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүйгээс эрх мэдлийг тайван замаар шилжүүлнэ гэсэн ардчиллын үндсэн зарчмыг зөрчсөн үйлдэл хэмээн олон улсын удирдагч онцолсон.

АНУ-ын Конгресс пүрэв гаригт дахин хуралдаж, Сенатын танхим 93:6, Төлөөлөгчдийн танхим 301:121 гэсэн харьцаагаар Байденыг АНУ-ын 46 дахь ерөнхийлөгчөөр баталсан.  Үүний дараагаар Трамп ч ялагдлаа хүлээн зөвшөөрсөн. Тухайлбал, түүний “Twitter” хаягийн эрхийг нээсний дараа оруулсан бичлэгт “Конгрессын баталсан шинэ Засгийн газар нэгдүгээр сарын 20-ноос үйл ажиллагаа явуулж эхэлнэ. Би эрх мэдлээ тайвнаар шилжүүлэн өгөх боломжийг хангах болно. Тиймээс үүнтэй эвлэрэхийг уриалж байна” гэсэн юм.

Трамп: Би Байдены тангараг өргөх ёслолд оролцохгүй

Гэвч тэрээр сонгуулийг будлиантай болсон гэсэн байр суурин дээрээ бат зогсохоор шийдсэнээ дахин илэрхийлэв. Тодруулбал, Дональд Трамп 88 сая дагагчтай “Twitter”-тээ “Сонирхсон хүмүүст хандаж хэлэхэд би нэгдүгээр сарын 20-ны өдөр болох тангараг өргөх ёслолд оролцохгүй” гэж мэдэгдсэн байна. Ингэснээр Трамп шинэ ерөнхийлөгчийнхөө тангараг өргөх ёслолд оролцдог түүхэн уламжлалыг эвдэж  байна. Гэхдээ дэд ерөнхийлөгч Майк Пенс болон Картераас бусад АНУ-ын экс ерөнхийлөгч нар оролцоно.  Өдгөө  96 настай тус улсын  39 дахь ерөнхийлөгч Жимми Картерын хувьд эрүүл мэндийн шалтгаанаар оролцох боломжгүй болжээ.

Түүнчлэн Трампын энэ жиргээний дараа  “Twitter” компани ард иргэдийг хүчирхийлэлд уриалан дуудсан агуулгатай мэдээлэл нийтэлсэн гэж хаягийг нь бүр мөсөн хааж байгаагаа зарлав. Вашингтонд болсон үймээний үеэр “Twitter” компани 12 цагийн хугацаатай эрхийг нь хаагаад дахин сэргээгээд байсан юм. Мөн  “Facebook” компани дахин 14 хоногийн хугацаанд буюу түүнийг эрх мэдлээ Жо Байденд шилжүүлж дуусах хүртэл хаягийг нь блоклосон байна. Нөхцөл байдлаас шалтгаалан энэ хугацааг цаашид ч сунгаж болзошгүй юм. Энэ талаар “Facebook” компанийн гүйцэтгэх захирал Марк Зукербэрг “Ерөнхийлөгч Трампын нийтэлж буй мэдээллүүд улс оронд эрсдэл үүсгэж байна” гэж мэдэгджээ.

Пат Туми: Трампыг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огруулъя

Сонгуулийн ялагдал, олон нийтийн сүлжээ болон сөрөг хүчнийхний дайралтаас гадна өөрийн намын гишүүд нь ч Трампыг буруутгаж, албан тушаалаа эрт хүлээлгэн өгөхийг шаардах болов. Тухайлбал, Бүгд найрамдах намын сенатч Пат Туми Трампыг бүрэн эрхийн хугацаа дуусахаас нь өмнө түүнийг огцруулах нь зөв гэж бямба гаригт мэдэгдэв. Тэрээр “Бидэнд 11 хоног үлдлээ. Энэ нь бэлтгэл ажлын тухайд боломжтой зүйл эсэхийг мэдэхгүй ч түүний бүрэн эрхийн хугацаа дуусахаас 2-3 хоногийн өмнө хүчээр албан тушаалаас нь буулгах нь зөв болов уу. Гэхдээ энэ зөв арга болохыг тодорхой хэлж мэдэхгүй” гэжээ.

Харин Төлөөлөгчдийн танхимын дарга Нанси Пелоси “Хэрэв Дональд Трамп огцрохгүй бол лхагва гаригт өрнөсөн үймээнд гол үүрэг гүйцэтгэсэн түүнд амиа алдсан хүмүүсийн төлөө хариуцлага тооцох ажлыг эхлүүлэхэд  Ардчилсан намынхан ирэх долоо хоногт бэлтгэж эхэлнэ” гэв. Ийн нэгдүгээр сарын 20-ноос өмнө Трампыг огцруулж, Цагаан ордноос явуулах Бүгд найрамдах намын гишүүдийн тоо нэмэгдсээр байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622651
0 эможи

keyboard_arrow_up