COVID-19: Японы нийслэл болон зарим мужуудад ОНЦ БАЙДАЛ тогтоолоо COVID-19: Японы нийслэл болон зарим мужуудад ОНЦ БАЙДАЛ тогтоолоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

COVID-19: Японы нийслэл болон зарим мужуудад ОНЦ БАЙДАЛ тогтоолоо

2021 оны 1 сарын 08

Arslan.mn

Японы  Засгийн газар коронавирусний халдвар хурдацтай тархаж байгаатай холбогдуулан нийслэл Токио болон Канагава, Сайтама, Чиба мужуудад нэг сарын хугацаатай онц байдлыг дэглэм тогтоолоо.

Өнөөдрөөс эхлэн хэрэгжих арга хэмжээний хүрээнд баар, ресторануудын ажиллах цагийг багасгаж, оройн долоон цагаас хойш согтууруулах ундаа худалдахыг хориглосон байна. Мөн олон нийтийн арга хэмжээнд оролцогчдын тоог хязгаарласны зэрэгцээ компаниудад ажилтнуудаа аль болох алсаас ажиллуулахыг уриалжээ.

Японд халдварын тархалтын байдал 11 дүгээр сарын эхэн үеэс хойш дордож эхэлсэн бол 12 дугаар сард өдөрт илэрсэн халдварын тохиолдол болон нас баралтын үзүүлэлт тогтмол нэмэгджээ.

Өдөрт илэрсэн халдварын хамгийн олон буюу 6001 тохиолдол нэгдүгээр сарын 6-нд бүртгэгдсэн байна.

Цар тахал дэгдсэнээс хойш халдвар авсан нийт хүний тоо 260 мянга давж, 3800 гаруй хүн нас баржээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622593
0 эможи

Зочин
2021-01-08 17:33
keyboard_arrow_up