“Фэйсбүүк“  Дональд Трампын эрхийг хоёр долоо хоногийн хугацаатай түдгэлзүүлжээ “Фэйсбүүк“ Дональд Трампын эрхийг хоёр долоо хоногийн хугацаатай түдгэлзүүлжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 28, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

“Фэйсбүүк“ Дональд Трампын эрхийг хоёр долоо хоногийн хугацаатай түдгэлзүүлжээ

2021 оны 1 сарын 08

Arslan.mn

“Facebook” компани АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хаягийг хамгийн багадаа хоёр долоо хоногоор хаасан бөгөөд цаашид тодорхойгүй хугацаагаар сунгаж магадгүй гэдгээ мэдэгдлээ. 

Д.Трамп нэгдүгээр сарын 20-нд Жо Байденд эрх мэдлээ шилжүүлэн өгөх хүртлээ “Facebook”, “Instagram” нийгмийн сүлжээнд нийтлэл оруулах боломжгүй болж байна.

Энэ талаар “Facebook” компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг "АНУ-ын Ерөнхийлөгчийг дэмжигчид Капитолын байр луу халдсаны дараа “Facebook” түүний хаягийг 24 цагийн хугацаагаар түр хязгаарлаад байна.  Ерөнхийлөгчид нийтлэл оруулахыг зөвшөөрөх нь “өндөр эрсдэлтэй” болно" гэж  пүрэв гарагт мэдэгджээ.

АНУ-д эмх замбараагүй байдал үүссэнтэй холбогдуулан нийгмийн сүлжээний томоохон компаниуд Ерөнхийлөгчийн хаягуудыг хязгаарлах арга хэмжээнүүдийг аваад байна.

Эх сурвалж: BBC
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622591
0 эможи

Зочин
2021-01-08 17:33
keyboard_arrow_up