ФОТО: Дональд Трампыг дэмжигчид Капитолын ордон руу дайрч, нэг хүн амиа алдлаа
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг сонсож баталгаажуулах Конгрессын хуралдаан эхлэхтэй зэрэгцэн өнөөгийн Ерөнхийлөгч Д.Трампын зохион байгуулсан эсэргүүцлийн жагсаал хяналтаас гарлаа.
Трампыг дэмжигчид АНУ-ын хууль тогтоох байгууллага буюу Капитолд халдаж эмх замбараагүй байдал үүсгэснээс нэг хүн амиа алдаад байна.
Нийслэл Вашингтон ДС хотод хэв журам сахиулахаар Үндэсний гвардийн цэрэг оруулсан бол ойролцоох хот, мужуудад өглөөний 6 цаг хүртэл хөл хорио тогтоожээ. Мөн Виржиния, Мэрилэнд мужийн захирагч нарын шийдвэрээр тусын мужийн цагдаа, Дотоодын цэргийн албан хаагчдыг Вашингтон ДС хотод хүч нэмэгдүүлэн татаж байна.
Нийгмийн сүлжээний Твиттер, Фейсбүүк компаниас Дональд Трампын бичлэгийг устгаж, хаягийг нь 12 цагийн хугацаатай хаагаад байна.
Сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй, эмх замбараагүй байдалд өдөөн турхирсан Д.Трампын үйлдлийг дэлхийн улс орны удирдагч эрс шүүмжилж байна.