Доналд Трамп сонгуулийн СУРТАЛЧИЛГААНДАА эргэн ирлээ
“COVID-19”-ийн халдвараас эдгэрсэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп халдвар тээгч байхаа больсон талаар тус улсын төрийн тэргүүнийг эмч Шон Конли бямба гарагт мэдээлсэн байна.
Тэрбээр Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-ын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих төвийн тусгаарлалтаас гарах шалгуурыг хангаж байна. Бусад хүмүүст вирус халдаах эрсдэлгүй болохыг зөвшөөрөгдсөн стандартын дагуу өнөө өглөө хийсэн “PCR”-ийн шинжилгээний хариу харуулж байна гэжээ.
Коронавирусийн халдвараар оношлогдож эмнэлэгт хэвтсэнээсээ хойш Доналд Трамп анх удаа олон нийтийн өмнө ил гарлаа. Бямба гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Цагаан ордны тагтнаас дэмжигчддээ хандан үг хэлжээ. Тэрбээр цугласан олонд биеийнх нь байдал маш сайн байгааг хэлээд вирусний эсрэг вакцинийг удахгүй бэлэн болгохоо амлажээ.