Неандерталь генийг хадгалж үлдсэн хүмүүст Covid-19 өвчин хүнд тусаж байгааг судалгаа харуулжээ Неандерталь генийг хадгалж үлдсэн хүмүүст Covid-19 өвчин хүнд тусаж байгааг судалгаа харуулжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Неандерталь генийг хадгалж үлдсэн хүмүүст Covid-19 өвчин хүнд тусаж байгааг судалгаа харуулжээ

2020 оны 10 сарын 03

  

Чулуун зэвсгийн үед орчин үеийн хүмүүс хүний өөр нэг төрөл зүйл болох Неандертальчуудтай эвцэлдэж байсан гэдэг. Үүний үр дүнд өнөөдрийн Европчуудын 16 хувь, Өмнөд Азийн оршин суугчдын тал орчим хувь нь Неандерталийн генийг тээж байгаа ажээ.

Харамсалтай нь Неандерталь генийг тээж буй хүмүүс өнөөдөр Covid-19 өвчнөөр илүү хүнд өвчилж байгааг Швед, Германы хэсэг эрдэмтэд судалж тогтоосон байна.

Коронавирусийн халдвараар хамгийн хүнд өвчилсөн хүмүүсийн генийн мэдээлэл Хорватаас олдсон Неандерталь хүний генийн мэдээлэлтэй яг таарч байгааг хараад “сандал дээрээсээ унах шахсан” тухайгаа Шведийн нийслэл Стокгольм хотын Каролинска хүрээлэнгийн дэд профессор Хьюго Зебэрг ярьжээ.

Зебэрг болон түүнтэй хамтран ажилласан Германы Макс Планкийн Антропологийн хүрээлэнгийн захирал Сванте Паабо нарын үзэж байгаагаар Неандерталийн ген нь эхэн үедээ хүмүүсийг ямар нэг халдварт өвчнөөс хамгаалах зориулалтаар өвлөгдсөн байж болзошгүй гэнэ. Харин энэ давуу тал нь өнөөдрийн шинэ төрлийн вирусийн хувьд эсрэгээрээ үйлчилж байх магадлалтай гэсэн таамаглал дэвшүүлжээ.

“Бид одоо яг аль ген Covid-19 өвчин хүндрэхэд гол нөлөө үзүүлж байгааг тогтоохыг оролдож байна” гэж Зебэрг ярьсан байна.

Неандерталь генийн нөлөөгөөр өнөөдөр Covid-19 өвчнөөр нас барсан хүний тоо 100,000 орчмоор нэмэгдсэн гэсэн ерөнхий барагцааг тэд гаргажээ. Швед, Германы эрдэмтдийн судалгааны тайлан өчигдөр “Nature” шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн юм.

Эх сурвалж: ikon.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620211
1 эможи

Зочин
2020-10-04 03:12
keyboard_arrow_up