COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 30, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Ши Жиньпин БНАСАУ-д айлчлахаар замдаа гарлаа

2019 оны 6 сарын 20

Arslan.mn

БНХАУ-ын дарга Ши Жиньпин БНАСАУ-д албан ёсны айлчлал хийхээр гэргий Пэн Лиюаний хамт  өглөө Бээжингээс хөдөлжээ. 

БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 20-21-нд БНАСАУ-д төрийн айлчлал хийх гэж байна. Энэ нь БНХАУ-ын нам төрийн дээд удирдагчийн сүүлийн 14 жилийн дотор БНАСАУ-д хийх гэж буй анхны айлчлал аж.

Энэ удаагийн айлчлал БНХАУ, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн жил тохиож буйгаараа онцлог гэж Хятадын  хэвлэлүүд тодотгожээ. 

Мөн айлчлалын үеэр Ши Жиньпин, Ким Жон Ун нар хэлэлцээ хийж, хоёр орны найрамдлын цамхгийн нээлтийн ёслол зэрэг арга хэмжээнд оролцох аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604907
1 эможи

Зочин
2019-06-18 10:55
сонирхолтой
keyboard_arrow_up