COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 30, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Саудын Арабын баривчлагдсан язгууртнууд хөрөнгийнхөө 70 хувиар суллагдаж болно

2017 оны 11 сарын 19

Саудын Арабын эрх баригчид авлигын хэрэгт холбогдуулан тус улсын язгууртнууд, бизнесмэнүүд, сайд нарыг баривчлаад байгаа билээ.

Arslan.mn

Тэднийг нийслэл Рияд хотын Ritz Carlton зочид буудалд хорьж байгаа. Тэгвэл Саудын засгийн газар тэдэнд хувийн хөрөнгийнхөө 70 хүртэл хувийг улсад хандивлавал суллах нөхцөл тавьсан тухай Financial Times сонин мэдээлжээ.

Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд авлигачид Саудын төсвөөс $800 тэрбум орчмын бэлэн мөнгө бусад хөрөнгийг хувьдаа завшсан гэж үзэж байгаа юм.

Ингэж наймаалцсанаар Саудын Арабын засгийн газар төсвийн алдагдлаа нөхөх арга олсон бололтой. Газрын тосны үнэ унаснаас тус улс их хэмжээний төсвийн алдагдал үүрэх болсон юм. Өнгөрсөн онд л гэхэд тэдний төсвийн алдагдал нь $79 тэрбум байсан.

Саудын засгийн газар алдагдлаа бууруулахын тулд зардлаа танаж, татвараа өсгөх, бонд гаргах, төрийн өмчит газрын тосны Сауди Арамко компаниа хувьчлах зэрэг олон арга хэмжээ авч байгаа юм.

Тус улсад ховор үзэгдэл болох авлигын эсрэг томоохон тэмцэл эхлүүлсэн нь угсаа залгамжлах ханхүү Мохаммед бин Салман засаглалд нөлөөгөө тогтоох гэсэнтэй холбоотой гэж зарим ажиглагчид үзэж байна. Нөгөө хэсэг нь залуу ханхүү хуучинсаг Саудын Арабыг орчин үеийн жишигт нийцүүлэн хөгжүүлэх гэсэн алхам ч гэж дүгнэж байгаа юм.

 

Эх сурвалж: Russia Today

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
4
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49876
21 эможи
keyboard_arrow_up