“Японы Ерөнхий сайд Ф.Кишида ирэх наймдугаар сард Монгол Улсад айлчлахаар болсон“ гэж тус улсын хэвлэлүүд мэдээллээ “Японы Ерөнхий сайд Ф.Кишида ирэх наймдугаар сард Монгол Улсад айлчлахаар болсон“ гэж тус улсын хэвлэлүүд мэдээллээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 14, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Японы Ерөнхий сайд Ф.Кишида ирэх наймдугаар сард Монгол Улсад айлчлахаар болсон“ гэж тус улсын хэвлэлүүд мэдээллээ

2024 оны 6 сарын 06

Arslan.mn

Японы ерөнхий сайд Фумио Кишида ирэх наймдугаар сард Монголд айлчилж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй дээд хэмжээний уулзалт хийхээр төлөвлөж байгаа талаар Японы хэвлэлүүд мэдээлжээ. Энэхүү айлчлал нь 2016 онд Ерөнхий сайд асан Шинзо Абэгээс хойш найман жил дараах Японы ерөнхий сайдын айлчлал болох юм.

Японы "ANN" телевиз зургаадугаар сарын 5-ны өдөр мэдээлснээр, Ерөнхий сайд Фумио Кишида нь Япон, Хойд Солонгосын хоорондын яриа хэлэлцээг урагшлуулахын тулд Хойд Солонгостой уламжлалт найрсаг харилцаагаа одоог хүртэл хадгалж буй Монгол Улстай хамтран ажиллах хүсэлт тавихаар төлөвлөж байгаа тухай мэдээлсэн байна. Тэрбээр наймдугаар сард Төв Азийн таван оронтой анхны дээд хэмжээний уулзалтыг Казахстанд хийхээр төлөвлөж байгаа бөгөөд үүнийхээ дараагаар Монголд айлчлахаар төлөвлөсөн аж.

Мөн Ерөнхий сайд Фумио Кишида Хойд Солонгост барьцаалагдсан Япон хүмүүсийг эх оронд нь буцаан аваачихын тулд Монгол Улсаар дамжуулан хэлэлцээр хийх асуудалд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс тусламж хүсэхээр төлөвлөж байгаа талаар тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657371
0 эможи

keyboard_arrow_up