Японы эзэн хааны гэр бүл инстаграмд нэгдлээ Японы эзэн хааны гэр бүл инстаграмд нэгдлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 16, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Японы эзэн хааны гэр бүл инстаграмд нэгдлээ

2024 оны 4 сарын 03

Arslan.mn 

Японы эзэн хааны гэр бүл хаалттай имижээсээ салж Инстаграмд нэгдсэн талаар мэдээлэл гарчээ. 

Тодруулбал, Гэр бүлийн асуудлыг хариуцдаг төрийн байгууллага болох Imperial Household Agency өнгөрсөн гурван сарын хугацаанд эзэн хаан Нарухито, хатан хаан Масако нарын олон нийтэд хандсан 60 зураг, таван видеог инстаграмд байршуулжээ.  

Эзэн хааны гэр бүлийн инстаграм хаяг хэнийг ч дагадаггүй бөгөөд богино хугацаанд 35 мянган дагагчтай болсон аж. Түүнчлэн иргэдийг сэтгэгдэл бичих тохиргоогүй тааруулж зөвхөн лайк дарах тохиргоог хийж өгчээ. 

Харин Эзэн хааны гэр бүлд мессеж илгээхийг хүссэн хүмүүс албан ёсны вэбсайтыг ашиглах ёстой юм.

Тус агентлаг олон нийтэд эзэн хааны гэр бүлийн үүргийг илүү сайн ойлгуулахыг хүсч байгаа бөгөөд Инстаграмыг залуучууд түгээмэл хэрэглэдэг тул сонгожээ.

Их Британийн хааны гэр бүлийн тухайд Твиттер буюу X-д 2009 онд нэгдсэн, үүнээс 15 жилийн дараа Японы эзэн хааны гэр бүл нийтийн сүлжээнд хөл тавив.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655878
0 эможи

keyboard_arrow_up