Ёкозүна М.Ананд зодог тайлах ёслолын үеэр сүүлийн барилдаанаа 6 настай ХҮҮТЭЙГЭЭ ХИЙЛЭЭ Ёкозүна М.Ананд зодог тайлах ёслолын үеэр сүүлийн барилдаанаа 6 настай ХҮҮТЭЙГЭЭ ХИЙЛЭЭ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ёкозүна М.Ананд зодог тайлах ёслолын үеэр сүүлийн барилдаанаа 6 настай ХҮҮТЭЙГЭЭ ХИЙЛЭЭ

2023 оны 6 сарын 03

Arslan.mn

Өнөөдөр буюу 06 дугаар сарын 03-ны өдөр Японы Токио хотын Кокүгикан ордонд Ёкозүна Какүрюү М.Анандын зодог тайлах ёслол болж байна.

Ковидын улмаас түүний зодог тайлах ёслол хойшлогдон ийнхүү хоёр жилийн дарааболж байгаа юм. Ёслолын үеэр Ёкозүна М.Ананд дохё дээрх сүүлийн барилдаанаа 6 настай хүүтэйгээ хамт хийсэн нь олны сонирхлыг татав. 

Тэрбээр "Сумод 16 настайдаа орсон. 17 настайгаасаа магэтэй болсон гэхээр 21 жил тасралтгүй хамт байгаа гэсэн үг. Халуун зун ирэхээс өмнө авхуулах болохоор цаашдаа хөлс гарах болгонд шууд л толгойгоо угааж чадах тул баяртай байна.  Энэ хугацаанд өөртөө байсан бүхнийг гаргасан, харамсах зүйлгүй замнал байсан болохоор сэтгэл хангалуун байдаг" хэмээжээ. 

Мэргэжлийн сүмогийн 71 дэх ёкозүна, гавьяат тамирчин Какүрюү Мангалжалавын Ананд зодог тайлах ёслол өнөөдөр (VI.03) Токио хотын “Рёогокү Кокүгикан” ордонд боллоо. Эзэн хааны цомыг 6 удаа гардсан түүний данпацү-шики буюу зодог тайлах ёслолд 68 дахь ёкозүна Асашёорюү, 69 дэх ёкозүна Хакүхо, дархан аварга Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй хүндэт зочид оролцож байна.

Какүрюү 2001 онд мэргэжлийн сүмод орж, тусгай шагнал 9 удаа хүртэж байсан бөгөөд дээд зиндаанд нийт 785 барилдаж 497 давж, 236 унаж байв.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647762
1 эможи

keyboard_arrow_up