ОХУ-д хүнд гэмт хэрэгтнүүдийг цэрэгт дайчлахыг албан ёсоор зөвшөөрөх талаар ярилцаж байна ОХУ-д хүнд гэмт хэрэгтнүүдийг цэрэгт дайчлахыг албан ёсоор зөвшөөрөх талаар ярилцаж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 25, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ОХУ-д хүнд гэмт хэрэгтнүүдийг цэрэгт дайчлахыг албан ёсоор зөвшөөрөх талаар ярилцаж байна

2022 оны 10 сарын 18

Arslan.mn

Оросын эрх баригчид хоригдлуудад мөнгө амлаж, гэрээт цэргээр татах биш харин албан журмаар дайчлахаар шийдсэн бололтой. 

Тодруулбал, хүнд гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэлээ эдлэж дуусаагүй хүмүүсийг Украинтай хийж буй дайнд дайчлахыг Төрийн дум зөвшөөрөхөөр төлөвлөж байгаа талаар ВВС агентлаг мэдээлжээ. Ингэснээр тэнсэн харгалзах ялтай хүмүүс ч цэрэгт дайчлагдах юм байна. ОХУ-ын "Дайчилгааны бэлтгэл болон дайчилгааны тухай" хуулийн дагуу хоригдлуудыг армид дайчлахыг хориглодог байсан ч бодит байдал дээр энэ хоригийг цэргийн комиссарын газрууд зөрчсөөр ирсэн бол Парламент нь хоригийг нэн даруй цуцлахаар зэхэж байгаа аж. 

Ял шийтгэлтэй хүмүүсийг цэрэгт дайчлах хориглосон заалтыг хуулиас хасах саналыг Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн орлогч асан, одоо Төрийн думын батлан хамгаалахын хорооны дарга Андрей Картаполов болон түүний нэгдүгээр орлогч Андрей Красов нар гаргажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641475
1 эможи

keyboard_arrow_up