COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 08, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

БНХАУ-д 35 хүнээс амьтны гаралтай “вирусийн халдвар“ илэрчээ

админ
2022 оны 8 сарын 11

Arslan.mn

Хятадын Шандун болон Хенань мужид 35 хүнээс амьтны гаралтай шинэ Лангяа хенипавирус /LayV/ вирус илэрчээ. Ихэнх нь ханиах, халуурах, ядрах зэрэг шинж тэмдгүүдтэй байсан аж.

Судлаачид уг вирусийг амьтнаас гаралтай гэж үзэж байгаа бөгөөд хүнд халдварлана гэсэн нотолгоо одоогоор олоогүй байна. Судлаачдын үзэж буйгаар вирус голчлон атаахай амьтнаас илэрчээ.

Дьюк-Сингапурын Үндэсний их сургуулийн Анагаах Ухааны Сургуулийн судлаач Ван Линфа Хятадын төрийн мэдлийн Global Times сонинд "LayV вирусийн халдвар авсан нэг ч хүн нас бараагүй бөгөөд ноцтой үр дагавар гараагүй тул  айж эмээх шаардлагагүй" гэж ярьжээ. Гэлээ ч байгальд оршин байдаг олон янзын вирус хүмүүст халдварлахдаа урьдчилан таамаглах боломжгүй үр дагаварт хүргэдэг тул сэрэмжтэй байх шаардлагатай гэж тэрээр хэлсэн байна.

Шинжилгээнд хамрагдсан атаахайнуудын 27 хувьд нь  LayV вирус илэрсэн бөгөөд ийм жижиг сохор номинтой төстэй хөхтөн амьтад  вирусийн "байгалийн нөөц" байж магадгүй гэж үзэж байна. Шинжилгээнд хамрагдсан нохдын 5 хувьд, ямааны 2 хувьд нь мөн уг вирус илэрчээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639263
0 эможи

keyboard_arrow_up