БНХАУ-д амьтнаас хүнд дамжих шинэ төрлийн ВИРУС ИЛЭРЧЭЭ БНХАУ-д амьтнаас хүнд дамжих шинэ төрлийн ВИРУС ИЛЭРЧЭЭ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

БНХАУ-д амьтнаас хүнд дамжих шинэ төрлийн ВИРУС ИЛЭРЧЭЭ

2022 оны 8 сарын 10

Arslan.mn

Судлаачид сүүлийн үед Хятадад бүртгэгдээд буй шинэ төрлийн вирусыг судалж байна. “Лангья Хенипавирус” буюу “LayV” вирус нь 2018 оны сүүлээр Хятадын зүүн хойд нутгийн Шаньдуэн болон Хэнань мужид анхлан илэрсэн ч өнгөрсөн долоо хоногт эрдэмтэд албан ёсоор илрүүлжээ.

Уг вирус нь амьтнаас хүнд халдварлаж байгаа бөгөөд тархалтад нь хяналт шинжилгээ хийж буй талаар шинжээчид болон Тайваний эрүүл мэндийн төвөөс мэдээллээ. Судлаачид зэрлэг амьтдад шинжилгээ хийхэд 262 сохор номингийн дөрөвний нэгээс илүү хувьд нь LayV вирус илэрсэн байна. Улмаар судлаачид энэхүү вирусийг тээгч нь сохор номин байх магадлалтай гэж үзжээ. Мөн тэжээвэр ямааны хоёр, нохойны таван хувьд нь илэрчээ.

Халдвар илэрсэн хүмүүст ханиалгах, халуурах, гүйлгэх, хоолны дуршил буурах, булчин өвдөх шинж тэмдэг илэрч байгаа бөгөөд халдварласан хүмүүст халуурах шинж тэмдэг хамгийн түгээмэл илэрч байгаа аж. Халдварласан хүмүүсээс нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Вирус хүн хооронд халдварласан эсэх нь одоогоор тодорхойгүй хэвээр байгааг судлаачид хэллээ. Халдварын 35 тохиолдлын дийлэнх нь тариаланчид болон үйлдвэрийн ажилчид юм байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
8
ouch an post
confuse an post
angry an post
4
639241
13 эможи

Зочин
2022-08-11 11:14
Юу л хэлнэ итгээл давхичих юмаа.Худлаа худлаа хэлсэн бичсэн бүхэнд битгий итгэж байгаачээ яацорсон өрийн бодолгүй хүмүүс вэ?.Тэгээд яахын хэлсээ бүрийд нь шургачиж унаад үхэх хэрэг үү? Зүгээр л өөрсдийгөө амьд байлгах л юм бол бүү итгэ.Харин ариун цэврийг сайн ханга, өөртөө итгэ, хүн өөрийгөө л эдгээх маш том бардам АГЕРГАТЕ шүү. Ч и л өөрийгөө болон гэр бүлээ аврах хэнийг ч хэнд хууртахгүй цор ганц итгэл шүү. Ямар ч юманд бүү итгэ зөвхөн өөртөө л найд.Хорвоогийн чалчигч нар цөм худалчууд бүү тоо бүү ай бүү итгэ бүү сандар бүү сэжгэл зөвхөн өөртөө болон ээждээ л итгэ
Зочин
2022-08-10 15:17
Yadargaatai yum be
keyboard_arrow_up