COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 08, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хятад улс Тайвань арлыг тойруулан баллистик пуужингууд ХАРВАЖЭЭ

админ
2022 оны 8 сарын 05

Arslan.mn

Пүрэв гарагт Хятадын арми Тайвань арлыг хүрээлсэн тэнгисийн ус руу олон тооны баллистик пуужин харвасан байна. Уг ажиллагаа нь тус улсын Тайванийн хоолойд урьд өмнө явуулж байгаагүй хамгийн том цэргийн сургуулилалтын нэг хэсэг ажээ.

АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелосигийн айлчлалын хариуд Хятадын засгийн газар ийм хариу арга хэмжээ авч байгаа юм. Пүрэв гарагийн үд дунд сургуулилалт эхэлж, Тайвань арлын умард, өмнөд, зүүн эргийн тэнгисийн ус руу пуужингууд харважээ.

Хятадын Ардын Чөлөөлөх Армийн зүүн тойргийн командын төв Тайванийн арлын орчмын зургаан бүсэд явуулах цэргийн сургуулилалт нь Ням гарагийн үд дунд хүртэл үргэлжлэхийг мэдэгдсэн байна.

Тайванийн батлан хамгаалах яам өчигдөр Хятадын талаас 11 ширхэг Донфэн ангиллын баллистик пуужин харвасан тухай мэдээлжээ.

Хамгийн сүүлд 1996 онд Хятад улс Тайвань арлыг тойруулан пуужин харваж байсан юм.

Пүрэв гарагт эхэлсэн сургуулилалтаас өмнө Хятадын армийн тэнгисийн хөлгүүд, нисэх онгоцнууд Тайванийн хоолой дахь талуудыг тусгаарладаг хилийн шугамыг хэд хэдэн удаа зөрчсөн байна.

Тайванийн армийн зэвсэг техник хил нэвтэрсэн Хятадын хөлгүүд, онгоцнуудыг буцаж гартал нь дагасан тухай мэдээлжээ.

“Тэд агаарын хилээр дахин дахин нэвтэрч, буцаж гарч байгаа. Биднийг ийм аргаар дарамтлан сүрдүүлсээр байна” гэж Тайванийн албаны эх сурвалж мэдээлсэн юм.

Тус арлыг өөрийн газар нутгийн нэг хэсэг гэж үздэг Хятадын засгийн газрын Тайванийн хэрэг эрхлэх газар “Тайванийн тусгаар тогтнолыг дэмжигчид, гаднын хүчнийг шийтгэх манай үйл ажиллагаа хууль ёсны дагуу юм” гэж өчигдөр мэдэгджээ.

Эх сурвалж: ikon.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
3
wow an post
yay an post
sad an post
ouch an post
3
confuse an post
angry an post
639106
12 эможи

keyboard_arrow_up