COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 08, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Буриадын тэргүүн В.Путинд Монголын тухай илтгэлээ

админ
2022 оны 6 сарын 01

Arslan.mn

ОХУ-ын тэргүүн Владимир Путин өчигдөр /2022.05.31/ Буриадын тэргүүн Алексей Цыденовтой онлайн уулзалт хийлээ.

А.Цыденов Буриадын эдийн засаг, нийгмийн талаар танилцуулсныхаа дараа В.Путинд Монголын тухай онцгойлон илтгэжээ.

А.Цыденов “Владимир Владимирович, танд би Монголын талаар ярьмаар байна. Бид монголчуудтай түүхийн хувьд ойрхон, хиллэдэг хөршүүд. Буриадад сүүлийн үед олон улсын түвшинд идэвхтэй ажиллаж, соёлын солилцоо хийж, эдийн засгийн төслүүд хэрэгжүүлэн, хэд хэдэн төсөл эхлүүллээ. Дөрөвдүгээр сард би их дээд сургуулийн ректоруудаа Монголд илгээж, хүүхдүүд, эцэг эх, багш нартай уулзуулж, судалгаа хийлгэлээ. Манайд монгол оюутнуудыг хүлээн авах хэрэгцээ байна, боломж ч байна. Монголд хөдөө аж ахуй, малын эмч, эрүүл мэнд, машин, барилгын мэргэжилтнүүд шаардлагатай байгаа бол Буриадад энэ бүх төрлөөр сургууль, багш нар бий.

Монголтой тогтоосон энэ харилцаагаа бэхжүүлэхийн тулд Буриадын их, дээд сургуулиудын бааз дээр Монголын оюутнуудад зориулсан орчин үеийн оюутны хотхон байгуулах саналтай байна. Хятадын хойд хэсэг, Солонгосоос ч оюутан авч болох юм. Боловсролын яаманд хөрөнгө байгаа. 2023-2025 онд шинэ бүтээн байгуулалт хийх төслийг одоо хүлээн авч байна. Би орчин үеийн оюутны хотхон байгуулах санал гаргасан, гэхдээ мэдээж таны зөвшөөрөл хэрэгтэй байна. Владимир Владимирович, 2017 онд та Буриадад ирэхдээ надад “Алексей, Буриад бол жирийн биш улс шүү, гэхдээ хүмүүс нь их сайн хүмүүс” гэж хэлж байсан. Владимир Владимирович үнэхээр манай буриадууд сайн хүмүүс шүү.

В.Путин “Таны гаргасан саналыг би ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд оруулна. Москвад хэлэлцэх болно. Юуны өмнө Буриадад орон сууцнууд их хуучирсан, хүмүүс аюултай нөхцөлд амьдарч байна. Энэ асуудлыг шийдээрэй. Хоёрдугаарт, эдийн засгийн хувьд амжилттай байгаа ч танайд ажилгүйдэл их байна. Ажлын байр, зах зээлд анхаараарай. Буриадууд авьяастай, гарын дүйтэй хүмүүс, тэдэнд ажил л олж өгөх хэрэгтэй. Амжилт хүсье.

Эх сурвалж: zindaa.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
21
haha an post
22
wow an post
6
yay an post
8
sad an post
8
ouch an post
16
confuse an post
18
angry an post
19
637524
305 эможи

zochin
2022-06-05 00:06
Orosd ochoid arhichin bolno geh yum.Getel orosois umnu mongolchuud arhichin baisan bizdee.Solongosuud hurtel mongolchuud bidniig arhichin bolgoson geed l deer dorgui yaridag.Mongolchuud baruund ochoid har tamhichin bolj baigaa n tegeed devshil uu?
Зочин
2022-06-04 17:59
Оросыг дагаж тайван сайхан амьдарч байгаа үндэстэн.
Зочин
2022-06-04 15:20
Оросыг дагасан байхад нэг их буруудахгүй л байх
Зочин
2022-06-04 13:40
Хөдөө аж ахуйн чиглэлээр ажиллах боловсон хүчнүүд орос хэл сурах зайлшгүй шаардлага их байгаа. Одооны залуус англи хэлийг утсаа ухаж байгаал төвөггүй сурчихаж байна. Орсоор ярьж бичдэг залуус бараг байхгуй болж.
Зочин
2022-06-04 00:08
Оросын боловсролыг дэлхий хүлээн зөвшөөрөхгүй болсон шүү. Алсаа бодоорой залуусаа.
Зочин
2022-06-03 22:42
зөв тийм
Зочин
2022-06-03 13:32
эрхүүд монголчууд очиж орос хэлний дадлага их хийдэг шүү дээ. орос хятадад байгаа ястнууд минь шувтан л дээрэлхүүлж байна. өрөвдөж байна тэднийгээ. хамгаалж чадахгүй байгаагаас хойш зарим нэг заваан хэлтэнгүүд даарин дээр давс гэгчээр амаа татна уу.
Жамц. Ч
2022-06-03 12:48
Оросууд хөмөрсөн тогоон дахь сэтгэлгээнээсээ салаагүйэ шинж тэмдэг их байна даа Хөөрхий байгаа нөхцөл байдлынхаа хэмжээнд л сэтгэж байгаө нь энэ байхдаа ...
зочин
2022-06-03 06:29
Буриадад очвол архи ууж сурна.архи,пиво хямд.Оросын хамгийн хоцрогдсон газар сурах тэнэг амьтан байх уу
Ахмад багш
2022-06-02 19:18
За ер нь гадны орноос хармаар суурмаар дуурайгаад хийвэл хэрэг болохоор юу байна гэж мэдэж сурч авч байх хэрэгтэй шүү. Хөрш зэргэлдээ оронд хамаагүй орж хутгалдвал украйнд амьдарч байсан оросууд шиг био химийн туршилтын бай бөөнөөрөө дараа нь болохыг үгүйсгэхгүй. Украйнд алуулсан, дахиад алуулахад бэлэн байсан оросуудыг ОХУ хамгаалж байлдлаа. Харин хятадад амьдарч байгаа уйгаруудыг хятад дэглахэд хэн өмөөрч байна? Өвөрмонголыг дэглэж эхлэхэд хэн өмөөрч үзэлцэв? Хятадууд шиг энэ биеэ хайрлахгүй зүтгэдэг, хөдөлмөрлөдөг, сурдаг зан моншолчуудад байна уу? Монголчууд бид хүний наасан, оёсон эрээн мяраан даавууг л хадаг яндар шиг бие дээрээ тохоод бас болоогүй, агуулах шиг овоолж цуглуулаад өмсөхөөс өөр юу чадаж байна! Энэ биений хүч ухааныг дайчлахыг бүр мэдэхгүй, залхуурч амрөх зугаацахыг жаргал болгосон хүмүүс л байна даа.
Зочин
2022-06-02 18:10
Орос ах нараас маш их юм сурна.хятадаас хол илүү.
Gana
2022-06-02 13:10
Буриадад очиж сурдаг хэн байдгийн өөрсдийгөө л хичээ тархиа угаалгаж уламжлалаа мартсан тэнэгүүд
Зочин
2022-06-02 12:04
orost suraad archichin l bolno shuu,
зочин
2022-06-02 11:59
Орос ахан дүүсээ түшиж явахад цэнгэлийн манлайд хүрнээ,дэлхийн удирдагч Путин шүү,баярлалаа танд ихийн их амжилт ерөөе
Дорж
2022-06-02 10:43
Монголчууд бүгд биш юмаа гэхэд ихэнхи нь АНУ, Япон, Англи,Франц, Германд боловсрол эзэмшчихвэл хоцрогдсон буриад мэтийн тосгод руу явах уу? Монголчууд 3 дахь хөрш рүү улам тэмүүлэх хэрэгтэй. Тэд хөмөрсөн тогоон доороо л байна биз.
Gj
2022-06-02 09:27
Буриадууд өөрсдөө наашаа ирж сурвал зохино
зочин
2022-06-02 08:55
монголтойгоо нэгдьё гэж хэлэхгүй таны дайнд бүриадууд явахгүй гэж бас хэлэхгүй
Зочин
2022-06-02 08:28
Монголтой шууд наймаа хийх эрх авахгүй поп эргүү
Зочин
2022-06-02 08:00
"Монголд хөдөө аж ахуй, малын эмч, эрүүл мэнд, машин, барилгын мэргэжилтнүүд шаардлагатай байгаа бол Буриадад энэ бүх төрлөөр сургууль, багш нар бий". гэнэ үү. Мнайд энэ бүх чиглэлээр сургах бааз суурь багш хангалттай бий. Буриадаар л дутав гэж.
Буриад хүмүүсийг нүүр өгч болохгүй
2022-06-02 07:30
АЙМХАЙ БУРИАДУУД ХҮҮХЭДЭЭ МОНГОЛД СУРГУУЛЬД ...МОСКВА ХОЛ МОНГОЛД ИРЭЭД их давардаг муу санаатай Монголчуудад их дургүй новшнууд шүү. БРДАК зантай
Зочин
2022-06-02 07:26
Буриад ядуу байшин барилга муу гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Монгол баян мөнгөтэй гэдгийг мэддэг хүний үг. Хил нээж визгүй болоход буриад эрхүү муж хамгийн ядуу нутаг нэрнээсээ салж амьдрал дээшилж дундаждаа орсон шүү. Монголын мөнгө нилээд урссан.
зочин
2022-06-02 07:06
Ер нь монгол оюутнуудын эрмэлзэл бол өндөр хөгжсөн ардчилсан орнуудад сурахыг хичээх нь мэдээж .Баруун европ Америк Япон Өмнөд солонгос руу төрөөс олон мянган оюутнуудын сургалтын зардалыг нь дааж илгээх ёстой.Ингэж байж хөгжинө.Газрынхаа баялагийг эрүүл мэнд оюутнууддаа зориул.
зочин
2022-06-02 06:49
Байшин барихаа ч төрөөс гуйж байдаг орос чинь хаашаа ч янзын улс болчихсон юм бэ дээ.Орос хятад 2 цаашдаа явцгүй хол явахгүй болчихсон улс гэдэг нь харагдаж байна.Цаг хугацаа харуулна биз.Монгол улс эдийн засаг улс төрөө ардчилж улс төрийн монолоо задалж чадвал хурдан хөгжинө.
Зочин
2022-06-02 06:47
Баруунд сурсан дипломын голууд Англи хэл компьютер гадарладгаа боловсрол хэмээн эндүүрч явдаг нь нэн харамсалтай.
1рт КЯХТА дахь гааль цэвэрлэ
2022-06-02 06:44
Дараа нь манийгаа сургана гэж сөрөөд дөө
Хэхэ
2022-06-02 01:24
Одоо үед тэнэг хүн л Оросд тэр тусмаа буриадад очиж архи ууж сурах байхдаа. Дэлхийгээр нэн сайн сурьгуулиуд бна
Зочин
2022-06-02 00:50
Гарал угсаа нэгт Буриад ахан дүүсээ хайрлана аа. Гэхдээ Монгол оюутнууд Буриадад очиж сурахгүй эээээ. Оросууд ийм сонин юм хийх ч хэрэг байхгүй. Монгол оюутнууд дэлхийн хамгийн сайхан сайхан сургуулиудад сурч байна. Харин бид Буриад ахан дүүстээ өөрсдийн ололтоос хуваалцах нь зүйтэй. Түүхийн хувьд ойрхон хиллэдэг хөршүүд ч биш. Бид бол нэгэн үндэстэн. Салж хагасцан мах цусны тасархайнууд.
Зочин
2022-06-01 22:00
Буриад шиг Монголчуудын тархийг угаая гэж байна даа
Зочин
2022-06-01 21:59
10n jiliin umnuh buriad 10n jiliin daraah buriad yag heveerei hugjsun um bhgui. Humuus ni yaduu ajilgui arhind jivsen. Uursdund ni mungu bna oyutnii hothon barimaar bna ta zuvshuuruuch gej eurunhiilugch hun eurunhiilugchuusuu zuvshuurul avna gedeg yamar gutamshig ve. Manai heden Orosiig shutegch nar iim l bhiig huseed bdag bilvv? Ta nar Orosiin dalbain door baimaar bga bol eh ornoosoo urvah huseltei gsen ug shuu. Say daind henii huuhduudiig yavuulj bna Halimag, buriad, tuva aav eej nariin huuhduudiig l yavuulj bna. Orosiin haryand orj ur huuhdee daind yavuulahuig husee yu pizdaa naraa?
Зочин
2022-06-01 21:54
Mongol oyutnuudiig avchirch mungu hiiyee davhar tarhiig ni ugaayaa l geed bgam bnashde. Hiltei oirhon uvs selengechuud l ochij surdag bhda odoo.
Zochin
2022-06-01 20:39
Anh oyutan bhda Ulan ude r dairj yawdag bailaa...ter yed yamar baisan,odoo yag heveerei.hugjil yagaad tend yavagdsangui be..
Zochin
2022-06-01 20:09
Orosuud ukrainii daraa mongoliin toriin toriin tolgoid suuliin 30 jil suuj uls ornoo samarch bga nohdiin esreg dain hiigeesei
Сандаг
2022-06-01 17:40
Зөв буриад .Өвөр монголтой маш зөв аргаар ажиллавал олон зүйл бүтээж болно. Улан үдэд сайхан францаас ОБГ т зээлээр авсан үнэтэй нисдэг тэргээс хямд олон төрлийн том жижиг нисдэг тэргүүдийг хямдаар үйлдвэрлэдэг . 2 аймаг дунд нэг нисдэг тэрэгтэй болвол зуд .гамшигт маш их үүрэг гүйцэтгэнэ.
Зочин
2022-06-01 17:25
удам нэгт буриадууд, сайн ч муу ч дээр дороо орж явсан оросууд монголын талаар ийм л юм ярина бодно тэд зовлон үзсэн хүн чанараа гээхгүй хүмүүс. бид барууныханы тэжээвэрүүдийн захиалгаар тэднийг хараагаад зүхээд доромжлоод хэрэггүй хамгийн багадаа хувь заяа өөрчлөшгүй хөршүүд
keyboard_arrow_up