Ли давшиж Ши ухрах бололтой Ли давшиж Ши ухрах бололтой
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ли давшиж Ши ухрах бололтой

2022 оны 5 сарын 20

Arslan.mn

Хятадын ерөнхий сайд Ли Ке Чиан нь Хятадын хөгжил дэвшлийн судас болсон Эдийн засгийн бодлогын зүтгүүр толгой гэгддэг. Гэвч тэрбээр сүүлийн 10 орчим жил ерөнхийлөгч Ши Жинпинийн манлайлал, эрх мэдлийн дор “даруухан” явж ирсэн. Мэдээж Ши бол Хятадыг бүхэлд нь нөмөрч үндэсний аюулгүй байдалд нь аюул учруулаад байсан авлигын асуудлыг зоригтой, дорвитой шийдэж өгсөн.

Улс төрийн тогтвортой байдлыг хангасан, эдийн засгийн суурийг батжуулж өгсөн мөнхийн гавьяатай. Төрийн дээд түвшинд хүртэл гарсан байсан гэгддэг энэ авлигын асуудлыг Ши-гээс өөр хэн ч ингэж няц дарж чадахгүй байсан гэдэг. Гэхдээ өнөөдөр Ши-гийн хэт хатуурхах бодлого үргэлжилсээр байгаа нь Хятадын эдийн засгийн өсөлтийг сааруулах болсон гэж нөлөө бүхий нөхдүүд үзэж нэлээн ширүүн тэмцлийг далд байдлаар өрнүүлж Ши даргын нөлөөг бууруулах, үгүй хийх замдаа орсон бололтой.

Өөрөөр хэлбэл, нэг талд Ши-гийн бүлэглэл, нөгөө талд Ли-гийн бүлэглэлийн хооронд эрх мэдлийн төлөө нууц тэмцэл явагдаж үндсэндээ шийдэлд хүрээд байгаа талаар олон улсын экспертүүд мэдээлж байна.
Хятад найтаахад Монгол байтугай дэлхий ханиадаг болсон цаг үе шүү дээ өнөөдөр. Хятадын төр дотроо үймээнтэй энэ битүү байх хугацаанд хил хаагдаад маньдаа амаргүй л байна. Одоо харин гайгүй нааштай сураг чимээ гарч байна. Хятадууд угаасаа дотогшоо битүү, хатуу улс гэдгийг бид мэднэ. Юу болоод байгааг янз бүрээр л таамаглаад байсан. Ямар ч улсад магадгүй Монголоос бусад улсад эдийн засаг, ард түмнийх нь ахуй амьдрал, амьжиргааны түвшин гэдэг хамгийн гол, хамгийн эмзэг асуудал.

Улс төрийн өрсөлдөгчид үүн дээр л тоглолт хийдэг. Хятад ч энэ дүрмээс гажсангүй. Ли-гийн талынхан Ши-г эдийн засгийн бодлогоор нь боож унаган авч буй аж. Ли-гийн талынхны хувьд Хятадын эдийн засгийн өсөлт саарах, эрч хүчээ алдах шинжтэй болсон нь хангалттай шалтаг болсон. COVID-19 гарсан, олон улсын тогтворгүй байдал, Украины нөхцөл байдал энд ердөө хамаагүй.Эдгээр нь Хятадын эдийн засгийг сааруулах үүн дундаа жижиг, дунд бизнесийг боомилох, технологийн салбарынхныг дарамтлах бодит шалтгаан биш. Буруу бодлого, чадваргүй байдлаа хамгаалж хаацайлах зүйл ерөөсөө биш. COVID-19 гэж хэт сүржигнэх, хориг тавьж хааж боох асуудал хэрээс хэтэрлээ гэж Ли-гийн талынхан шүүмжилсэн нь тун чиг байгаа оносон аж. Хоёр талын тэмцлийн дүнд одоо болно Ши даргаа, таны арга барил, бодлого буруу байна гэж үзсэн, шийдсэн гэж байгаа. Ши дарга ч ерөнхийдөө буруугаа хүлээсэн бололтой. Гэхдээ шийдвэрийг намар болох Хятадын коммунист намын их хурлаараа албажуулна. Тэр болтол Ши дарга ажлаа хийсээр байна гэж тохирсон гэж. Өөрөөр хэлбэл, цаг хугацааг хүлээхгүй, Ли-гийн Ликономикс бодлого хэрэгжиж эхэлнэ. Харин Ши дарга зүгээр ажлаа хийнэ, Ли-гийн бодлогод саад хийхгүй гэсэн үг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
2
confuse an post
2
angry an post
2
637178
10 эможи

Ши даргыг дэмждэг
2022-05-20 10:34
Ши ухаантай буурь суурьтай удирдагч
keyboard_arrow_up