Архаг хууч өвчтэй 60-аас дээш насны иргэдийг гэрээсээ гарахыг хориглолоо Архаг хууч өвчтэй 60-аас дээш насны иргэдийг гэрээсээ гарахыг хориглолоо
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Архаг хууч өвчтэй 60-аас дээш насны иргэдийг гэрээсээ гарахыг хориглолоо

2021 оны 10 сарын 26

Arslan.mn

ОХУ-д коронавируст халдварын шинэ давлагаа эхэлсэнтэй холбоотойгоор нийслэл Москва хотод өнөөдрөөс хязгаарлалтуудыг үе шаттайгаар авч хэрэгжүүлэхээр болсон байна. Хотын мэр Сергей Собянины тушаалаар гаргаж буй уг хязгаарлалтуудын зарим нь өнөөдрөөс хэрэгжиж эхэлсэн бол зарим нь лхагва гарагаас хэрэгжих гэнэ.

Тодруулбал, өнөөдрөөс эхлээд архаг хууч өвчтэй 60-аас дээш насны иргэдийг гэрээсээ гарахыг хориглож, тусгаарлалтын дэглэмд оруулжээ. Энэ журам дөрвөн сар буюу аравдугаар сарын 25-наас 2022 оны хоёрдугаар сарын 25 хүртэл дөрвөн сарын турш хэрэгжих гэнэ.  Гэхдээ сүүлийн хагас жилд энэ өвчнөөр давтаж өвдсөн хүмүүст энэ шийдвэр хамаарахгүй ажээ.

С.Собянины шийдвэрт мөн ажил олгогчдод хандаж, ажлын байранд нэг зэрэг байх хүмүүсийнхээ тоог хамгийн багадаа 30 хувиар бууруулахыг үүрэгджээ.

ОХУ-д халдварын тохиолдол огцом нэмэгдэж байгаа бөгөөд өнгөрсөн есдүгээр сарын сүүлээс шинэ давлагаа эхэлсэн гэж үзэж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
632123
1 эможи

keyboard_arrow_up