COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
01 сарын 21, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хятадад шатахууны үнэ нэмэгджээ

админ
2021 оны 10 сарын 11

Arslan.mn

“Синьхуа” агентлагийн мэдээлснээр Хятадын үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооноос шатахуун, дизелийн жижиглэнгийн үнийг мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэхээр болжээ. Тухайлбал, шатахууны үнийг нэг тонн тутамд 345 юаниар буюу ойролцоогоор 53.4 ам.доллараар өсгөх юм. Харин дизель түлшийг 330 юаниар нэмэгдүүлэхээр болсныг Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооноос мэдээлсэн байна. Дэлхийн эдийн засгийн сэргэлтийг дагаж олон улсын түүхий нефтийн үнэ богино хугацаанд өсөх хандлагатай байгаа гэж мэдээлэлдээ дурджээ.

 Мөн олон улсын түүхий нефтийн үнэ тонн тутамд 50 гаруй юаниар өөрчлөгдөж, ажлын 10 хоногийн турш энэ түвшинд байвал Хятадын талаас бензин, дизель зэрэг боловсруулсан нефтийн бүтээгдэхүүний үнийг зохих ёсоор тохируулна гэдгээ илэрхийлсэн байна. Үүнтэй холбоотойгоор Хятадын үндэсний газрын тосны гурван том компани болох Хятадын үндэсний газрын тосны корпораци, “China Petroleum & Chemical” корпораци, Хятадын үндэсний офшор газрын тосны корпорациас тогтвортой нийлүүлэлтийг хангахын тулд газрын тосны үйлдвэрлэлээ хадгалах, тээвэрлэлтийг хөнгөвчлөхийг хүсчээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631687
0 эможи

keyboard_arrow_up