Оросын мэдээллийн сайтын эрхлэгч өөрийгөө шатаажээ
ОХУ-ын Нижний Новгород хотод төвтэй “КозаПресс” сайтын эрхлэгч Ирина Славина өөрийгөө шатааж амиа хорложээ.
Амиа хорлодог өдрийнхөө өглөө тэрбээр фейсбүүк хуудастаа “Миний үхэлд ОХУ-ыг буруутгаарай” гэж бичсэн байжээ.
Түүний эрхэлдэг сайт нь “Нээлттэй Орос” ардчиллыг дэмжигч группийн үйл ажиллагааг илтэд дэмждэг, ОХУ-ын эрх баригчдыг нээлттэй шүүмжилдэг гэдгээрээ алдартай байсан байна.
Нижний Новгород хотын мөрдөнн шалгах хороо Горькийн гудамжин дахь сандал дээр өөрийгөө шатааж буй хэд, хэдэн дүрс бичлэгийг хураан авч шалгалт явуулж байна.
Дээрх дүрс бичлэг дээр нэгэн эр түүнийг аврахын тулд хүрмээрээ хэд, хэдэн дарж байгаа, мөн хатуу зүйлээр амь хохирогчийн биед хүрч буй үйл явдал бичигджээ.
Ирина Славинагийн эрхлэн гаргадаг сайт нь “баримттай мэдээлнэ”, “цензургүй” гэх уриатай байсан аж. Өнгөрсөн жил Владимир Путиныг илт буруутгасан хэд, хэдэн нийтлэл бичиж байсан удаатай.
ОХУ-ын Мөрдөн шалгах хороо Ирина Славинагийн амиа хорлох болсон шалтгаан, нөхцлийг тогтоохоор ажлын хэсэг байгуулжээ.
Эх сурвалж: zindaa.mn
|