Си Жиньпин, Владимир Путин нар Трамптай хийх уулзалтын өмнө хэлэлцээ эхлүүллээ
2026 оны 11 сарын 18

БНХАУ-ын дарга Си Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар өнөөдөр Шэньжэнь хотод Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (АПЕК) дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр талын хэлэлцээ эхлүүллээ.
Уг хэлэлцээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийх гурван талт уулзалтаас нэг өдрийн өмнө болж байна.
Гурван улсын удирдагч маргааш буюу арваннэгдүгээр сарын 19-нд Шэньжэнь хотод уулзана. БНХАУ-ын Гадаад хэргийн яамны мэдээлснээр, энэ нь гурван улсын төрийн тэргүүний анхны нүүр тулсан уулзалт аж.
Reuters агентлагийн мэдээлснээр, уулзалтын үеэр Украины дайн, олон улсын худалдаа, хиймэл оюуны асуудлыг хэлэлцэж болзошгүй байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
671541
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
