Шэньжэнь хотод АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт эхэллээ Шэньжэнь хотод АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт эхэллээ
11 сарын 18, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Шэньжэнь хотод АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт эхэллээ

2026 оны 11 сарын 18

Arslan.mn 

БНХАУ-ын Шэньжэнь хотод Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (АПЕК) 33 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт эхэллээ.

Арваннэгдүгээр сарын 18–19-нд үргэлжлэх уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Си Жиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар гурван талт уулзалт хийхээр төлөвлөжээ.

Си Жиньпин уулзалтын үеэр чөлөөт, нээлттэй худалдааг дэмжиж, худалдааг хязгаарлах бодлогыг эсэргүүцэхээ мэдэгдэв. Харин Владимир Путин барууны орнуудын хориг арга хэмжээг шүүмжилжээ. Reuters агентлагийн мэдээлснээр, тэднийг үг хэлэх үед Дональд Трамп Манила хотод бүс нутгийн түншүүдтэй уулзаж байсан бөгөөд тэндээс Шэньжэнь хотыг зорихоор байв. 

Энэ жилийн уулзалтыг “Хамтдаа хөгжин цэцэглэх Ази, Номхон далайн хамтын нийгэмлэгийг бүрдүүлье” уриан дор зохион байгуулж байна. Гишүүн эдийн засгууд энэ онд болсон сайд нарын уулзалт, ажлын хэсгүүдийн хэлэлцүүлгийн үр дүнг дүгнэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671538
0 эможи

keyboard_arrow_up