Үта Абэгийн 30 дараалсан ялалтыг Узбекистаны жүдоч зогсоолоо Үта Абэгийн 30 дараалсан ялалтыг Узбекистаны жүдоч зогсоолоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Үта Абэгийн 30 дараалсан ялалтыг Узбекистаны жүдоч зогсоолоо

2024 оны 7 сарын 28

Arslan.mn

"Парис 2024" олимпын эмэгтэйчүүдийн 52 кг дуулианаар дүүрэн эхэллээ. 

Олимпын аварга (2020), ДАШТ-ий дөрвөн алтан медальт (2018, 2019, 2022, 2023) Японы Үта Абэ олимпоос хоосон буцлаа. Олимпоос өмнө жүдогийн замналдаа 99 барилдаан хийснээс 96-д нь ялсан япон бүсгүй хамгийн сүүлд 2021 онд Германы Тереса Столлд ялагдсанаас хойш хожигдлын гашууныг мартаад байв.

Тэгвэл Парисын дэвжээнд 101 дахь барилдаанаа Узбекистаны Диёра Келдиёровад ялагдлаа. Тэрбээр хамгийн сүүлд ялагдсанаасаа хойш 30 дараалан өрсөлдөгчөө илүүрхсэн юм. 

Үтэ Абэ эхний даваанд Канадын Келли Дегүчиг ялсан юм. Криста бол эмэгтэйчүүдийн 57 кг-д олимпод өрсөлдөх дэлхийн хошой аварга Криста Дегүчигийн төрсөн дүү билээ.

2016 оноос хойш жүдогийн замналаа эхлүүлсэн Үта Абэ анхны ялагдлаа өчигдөр 48 кг-д манай жүдоч Б.Баасанхүүг ялж олимпын аварга болсон Нацүми Цүнадогоос авч байв. Үүнээс хойш 2019 он хүртэл ялагдаж үзээгүй яваад Францын Амандин Бушарт дийлдэж байв. 

Хамгийн сүүлд Германы Т.Столлд хожигдсоноос хойш ДАШТ, Их Дуулга тэмцээнд тус бүр хоёр, гранпри зэрэглэлийн тэмцээнд нэг удаа түрүүлсэн аж. Энэ хугацаанд 29 дараалан ялаад байв.

Узбекистаны Диёра Келдиёрова бол ДАШТ-ий хошой мөнгөтэй (2019, 2023) том жүдоч. Энэ жил 26 настай жүдоч бүсгүй дэлхийн дэвжээнд хоёр финалдахдаа хоёуланд нь Үта Абэд ялагдаж байлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657961
1 эможи

keyboard_arrow_up