Парисын олимпын нээлтийн үеэр Сена мөрөнд хуримын бөгжөө гээсэн Италийн тамирчин эхнэрээсээ уучлал гуйв Парисын олимпын нээлтийн үеэр Сена мөрөнд хуримын бөгжөө гээсэн Италийн тамирчин эхнэрээсээ уучлал гуйв
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Парисын олимпын нээлтийн үеэр Сена мөрөнд хуримын бөгжөө гээсэн Италийн тамирчин эхнэрээсээ уучлал гуйв

2024 оны 7 сарын 28

Arslan.mn

Баасан гарагт болсон Парисын олимпын нээлтийн үеэр Италийн өндрийн харайлтын тамирчин Жанмарко Тамбери хуримын бөгжөө Сена мөрний усанд унагажээ.

32 настай дэлхийн аварга энэ үеэр Италийн төрийн далбааг өргөх үүрэгтэй байсан юм.

Тэрбээр энэ явдлын дараа Инстаграм хуудсаараа дамжуулан эхнэр Киара Бонтемпи Тамберигаас уучлал гуйжээ.

Тамбери тэмцээнд орохын тулд “хэт их жин хассан”, нээлтийн арга хэмжээний үеэр сэтгэл хөдөлсөн байсан тул хуримын бөгжөө унагаснаа тайлбарлаад “Намайг уучлаарай хайр аа” гэж бичсэн байна.

“Гэхдээ энэ бөгж гээгдэх ёстой байсан юм бол хамгийн зөв газраа хаясан гэж би бодож байна. Бөгж маань хайрын хотын голын ёроолд мөнх үлдлээ” гэж Тамбери цааш тайлбарлажээ.

Тэр гэргийнхээ бөгжийг бас Сена мөрөнд хаях санал гаргасан байна.

“Тэгвэл бөгжнүүд үүрд хамтдаа үлдэж, бид хамт амьдрах амлалтаа шинэчилж, дахин гэрлэж болох юм” гэж Тамбери бичжээ.

Хариуд нь Киара бичсэн сэтгэгдэлдээ “Зөвхөн чи л энэ явдлыг ийм романтик зүйл болгож чадна” хэмээн нөхрөө магтсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657953
2 эможи

keyboard_arrow_up