Алдарт оркестр борооны цувтай олимпын дууллыг тогложээ
2024 оны 7 сарын 27
Францын үндэсний найрал хөгжмийн гишүүд Парис 2024 оны Олимпын наадмын нээлтийн ёслолын үеэр Трокадеро цэнгэлдэх хүрээлэнд Олимпын дууллыг эгшиглүүлэхдээ борооны цувтай тогложээ.
Үзэгчдээ хүндлэн бороо орж байсан ч хөгжимчид нээлтийн үйл ажиллагааг тасалдуулалгүй тоглосоор дуусгасан талаар олон улсын хэвлэлүүд талархан онцолжээ.
Олимпын түүхэн дэх хамгийн мартагдашгүй мөчүүдийг нэгтгэн “зоригтой, өвөрмөц шийдэлтэй”-ээр нээлтийн ёслолыг зохион байгуулахаа өмнө нь амлаж байсайн юм.
Тэгвэл энэ удаагийн олимпын нээлтийн нэг онцлог нь бороотой үед ч мэргэжлийн оркестр найрал хөгжимчид борооны цув өмсөөд тоглосон нь олны анхаарлыг татсан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
657949
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: