Зеленский “Их-7“ уулзалтанд ОЧЛОО Зеленский “Их-7“ уулзалтанд ОЧЛОО
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Зеленский “Их-7“ уулзалтанд ОЧЛОО

2023 оны 5 сарын 21

Arslan.mn

Украины ерөнхийлөгч Зеленский өчигдөр /2023.05.20/ Японд болж буй "Их-7"-ийн дээд хэмжээний уулзалтад хүрэлцэн ирлээ. Тэрбээр Саудын Арабт саатсаныхаа дараа Францын засгийн газрын онгоцоор Хирошимад ирсэн байна. "Их-7"-ийн хэлэлцэх асуудлын нэгдүгээрт мэдээж Украины дайн байгаа тул Зеленский эцсийн мөчид ийнхүү хүрэлцэн ирсэн нь яриа хэлэлцээг улам идэвхжүүлжээ.

Зеленский ирэх үү, үгүй юу гэсэн сэдэв сүүлийн 24 цагийн турш хэвлэлээр гарчээ. Хирошимагийн нисэх онгоцны буудалд Зеленскийн ирж буй бичлэгийг Японы телевизүүд гэнэт цацах хүртэл бүх мэдээлэл нууцлагдмал байсан. 

Зеленский дэлхийн бусад удирдагчтай мөр зэрэгцэн зогссоноор ОХУ-аар зогсохгүй тэдний холбоотон Хятадад ч мессеж хүргэлээ гэж үзэж байна. Тэд Бээжингийн өдөөн хатгалгад өртсөн Зүүн өмнөд Ази, Номхон далайн орнуудыг дэмжиж байгаагаа онцолжээ. Түүнчлэн худалдааг ашиглан бусад улс орныг дээрэлхэхийн эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлээд Хятадыг олон улсын дүрмээр тоглохыг уриалав. Нөгөөтэйгүүр Хятадтай бүтээлч, тогтвортой харилцаагаа эрхэмлэнэ гэв. "Бүлгийн бодлого нь Хятадад хор хөнөөл учруулахгүй бөгөөд Хятадын эдийн засгийн дэвшил, хөгжилд саад учруулахгүй" гэж мэдэгдлээ. 

Харин Хятад улс "Их-7"-ийн мэдэгдэлд дургүйцлээ илэрхийлж, уулзалтыг зохион байгуулагч Японд гомдол гаргасан байна.

Arslan.mnArslan.mn 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647232
0 эможи

keyboard_arrow_up