COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 07, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ДАШТ болж буй хотод ГАЛ ГАРЧЭЭ

админ
2022 оны 11 сарын 26

Arslan.mn

Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Катарт болж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр тэмцээн зохиогдож буй Лусайл хотод асарт гал гарч, хөгжөөн дэмжигчдийн тосгоны ойр орчим хар утаа бүрхэв.

Олон улсын мэдээллийн агентлагаар мэдээлснээр, түймэр хотод баригдаж буй өөр барилгаас гарсан бөгөөд галыг бүрэн унтраасан гэжээ. Одоогийн байдлаар хүн бэртэж гэмтээгүй байна. Цахим сүлжээнд тарсан зураг, бичлэгээс харахад гал ДАШТ болж буй хотхоноос гурван км орчим зайд байна. Орон нутгийн цагаар үдээс хойш дээр гал гарчээ.

Катарын засгийн газар ДАШТ эхлэхээс өмнө Лусаил хотод олон тэрбум фунт стерлинг зарцуулж, хотхоныг бий болгосон.

Эх сурвалжийн мэдээлснээр, 40 тэрбум фунт стерлингийн хөрөнгө оруулалт хийсний дийлэнх нь шинэ зочид буудал, аялал жуулчлалын цэгүүдэд зарцуулагджээ.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
4
ouch an post
2
confuse an post
1
angry an post
3
642732
11 эможи

keyboard_arrow_up