АНУ-аас Украинд агаараас хамгаалах орчин үеийн систем нийлүүлэхээ АМАЛЛАА АНУ-аас Украинд агаараас хамгаалах орчин үеийн систем нийлүүлэхээ АМАЛЛАА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 28, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

АНУ-аас Украинд агаараас хамгаалах орчин үеийн систем нийлүүлэхээ АМАЛЛАА

2022 оны 10 сарын 11

Даваа гарагт Украины хотууд Оросын пуужингийн цохилтод өртсөний дараа АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден орчин үеийн агаараас хамгаалах системээ тус улсад нийлүүлэх болсныг мэдэгджээ.

Arslan.mn

Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй утсаар ярихдаа Байден “өөрийгөө хамгаалахад шаардлагатай зэр зэвсгийн тусламжийг үргэлжлүүлэх, түүний дотор орчин үеийн агаараас хамгаалах системийг нийлүүлэхээ амлалаа” гэж Цагаан ордноос мэдэгдсэн байна.

Байдентай утсаар ярьсныхаа дараа Зеленский “агаараас хамгаалах систем одоогоор манай батлан хамгаалах хамтын ажиллагааны номер нэг асуудал болоод байна” гэж твиттер хуудсандаа бичжээ.

Даваа гарагт Кремлийн ордонд болсон ОХУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлын үеэр ерөнхийлөгч Путин агаарын цохилтоо цаашид үргэлжлүүлэхээ мэдэгдсэн юм.

Өчигдөр Оросын арми нийтдээ 81 далавчит пуужинг Украины хэд хэдэн хотууд руу харвасныг Украины зэвсэгт хүчин мэдээлж байгаа.

Үүнээс гадна Иранд үйлдвэрлэсэн дроноор Беларусийн нутаг дэвсгэрээс цохилт өгсөн тухай мэдээлж байна.

 

Эх сурвалж: AFP

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
641258
2 эможи

Зочин
2022-10-11 15:56
Эхнэргүй, сулралтай Путинд алдах юм алга, гэвч оросын ард түмнээ бусдын нүүр харах эрхгүй болгоод зайлах нь тодорхой
Дорж
2022-10-11 10:00
Зөнөг өвгөн хар тамхичин алиалагч 2 дууслаа шүү
Зочин
2022-10-11 08:59
Энэ муу Украин улсыг дэндүү дээрэлхэж байна Оросууд.
keyboard_arrow_up