Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 24, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

АНУ-ын засаг захиргаа Хьюстон хот дахь консулын газраа хаах 72 цагийн хугацааг Хятад улсад өглөө

2020 оны 7 сарын 23

Иргэний болон батлан хамгаалах чиглэлээр тагнуулын үйл ажиллагаа явуулдаг гэсэн үндэслэлээр Хьюстон хот дахь консулын газраа 72 цагийн дотор хаахыг АНУ-ын засаг захиргаа Хятад улсаас шаарджээ.

Arslan.mn

Ингэснээр дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр гүрний харилцаа огцом муудах нөхцөл бүрдэж байна.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп уг шийдвэрийг зарласныхаа дараа Хятад улсын өөр бусад дипломат төлөөлөгчийн газруудыг хаах боломж “үргэлж нээлттэй” гэж мэдэгджээ.

“Хаах тушаал өгсний дараа консулын газарт гал гарч байна гэсэн. Тэд бичиг баримтаа шатаасан байх гэж би бодож байна” гэж Трамп хэлсэн байна.

Үнэхээр хаах шийдвэр гарсны дараа консулын газрын хашаан дотроос утаа гарсан тул гар унтраагчид очсон тухай мэдээлэл иржээ.

Энэ үеэр бичиг баримт шатааж байсан гэх мэдээллийг АНУ-ын албаныхан авсан байна.

Харин Хятад улсын гадаад хэргийн яамны төлөөлөгч Ван Вэнбин консулын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгааг мэдэгджээ.

Өчигдөр бас Вашингтон дахь Хятадын элчин сайдын яаманд бөмбөг дэлбэлэх сүрдүүлэг ирсэн тухай тус яам мэдээлсэн байна.

Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чунянь “АНУ-ын эрх баригчид алдаатай шийдвэрээ залруулах хэрэгтэй. Хятад улс хатуу хариу арга хэмжээ авах болно” гэж мэдэгджээ.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр Бээжингийн эрх баригчид Ухань хот дахь АНУ-ын консулын газрыг хааж, хариу барихаар төлөвлөж байгаа гэнэ.

Үүнээс гадна Хонг Конг, Шанхай, Гуанжоу дахь консулын газруудыг хаавал Америкийн бизнес эрхлэгчдэд том цохилт болно гэж судлаачид үзэж байна.

Хьюстон дахь Хятадын консулыг хаах шийдвэр нь арванэгдүгээр сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ойртсоны илрэл гэж ажиглагчид үзэж байгаа юм. Учир нь ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний өрсөлдөгч Жо Байден нар аль аль нь Хятадын талаар хатуу бодлого баримтлах мөрийн хөтөлбөртэй байна.

Хьюстоны консулын газрыг хаах шийдвэр нь хоёр улсын хооронд 1979 онд дипломат харилцаа тогтоосон цагаас хойшх хамгийн хатуу арга хэмжээ гэж Брүүкингс хүрээлэнгийн зүүн Ази судлалын мэргэжилтэн Жонатан Поллак дүгнэжээ.

 

Эх сурвалж: Reuters

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
618655
5 эможи

Зочин
2020-07-23 11:47
keyboard_arrow_up