Хүмүүс дараах гурван дүрмийг сахиж чадвал коронавирусийн тархалтыг вакцингүйгээр зогсоож чадна Хүмүүс дараах гурван дүрмийг сахиж чадвал коронавирусийн тархалтыг вакцингүйгээр зогсоож чадна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хүмүүс дараах гурван дүрмийг сахиж чадвал коронавирусийн тархалтыг вакцингүйгээр зогсоож чадна

2020 оны 11 сарын 16

Өчигдөр PLoS Medicine эрүүл мэндийн сэтгүүлд Нидерландын Утрехтын их сургуулийн мэргэжилтнүүдийг боловсруулсан судалгааны тайлан нийтлэгджээ.

Arslan.mn

Тус тайланд өгүүлснээр хүмүүс гараа угаах, амны хаалт зүүх, олны дунд орохоос зайлсхийх гэсэн гурван дүрмийг чанд сахиж чадвал ямар нэг вакцин, эм тариагүйгээр коронавирусийн тархалтыг зогсоож чадна гэж дүгнэсэн байна.

Нийт хүн амын 50-аас дээш хувь дээрх дүрмийг сахиж чадвал тухайн улс тахлаас салж чадахыг эрдэмтдийн хийсэн тооцоолол баталжээ.

Хэрвээ хүмүүс дүрмийг хэрэгжүүлэхдээ хойрго хандвал халдварын тохиолдлын тоог бууруулах ч өвчлөлийн оргил үеийг хойшлуулж чадахгүйг тооцоолол харуулсан байна.

Харин засгийн газар хорио цээрийн дэглэм тогтоож, хүмүүс нь хувийн арга хэмжээ авахгүй бол өвчлөлийн оргил үеийг хойшлуулах ч халдварын тоог бууруулж чадахгүй гэж дүгнэжээ.

Тодруулбал гурван сар хорио тогтоосноор өвчлөлийн оргил үе хамгийн уртдаа долоон сараар хойшлох тооцоо гарсан байна.

Харин засгийн газар хорио цээрийн дэглэмээ тогтоож, иргэд нь дээрх гурван дүрмийг сайн биелүүлбэл халдвар газар авалгүй дарагдана гэж дүгнэжээ. Энэ тохиолдолд засгийн газар хорио цээрийн дэглэмээ сулруулсан ч иргэд нь гурван дүрмээ сахисаар байх ёстой гэнэ.

Хэрвээ хүн амын ядаж 90 хувь нь гурван дүрмийг биелүүлбэл тахал өргөн хүрээнд дэгдэлгүй дарагдах ажээ.

Нидерландын эрдэмтдийн хийсэн судалгааг бусад улсуудын мэргэжилтнүүдийн саяхан хийсэн мэдэгдлүүд баталж байна.

Тухайлбал АНУ-ын Халдварт Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх Төвийн захирал, доктор Роберт Рэдфилд саяхан нэгэн арга хэмжээний үеэр үг хэлэхдээ “Хэрвээ бид бүгдээрээ орон даяар дөрвөөс 12 долоо хоногийн хугацаанд амны хаалт зүүж чадвал вирусийн тархалт зогсоно” гэж мэдэгджээ.

“Хэрвээ амны хаалт зүүх, олны дунд орохоос зайлсхийх энгийн дүрмүүдийг сайн сахиж чадвал тахлын дэгдэлтийг үр дүнтэй зогсоож болохыг бидний боловсруулсан математик загварчлал харуулж байна. Ингэвэл ямар ч хөл хорио тогтоохгүйгээр вирусийн тархалтыг зогсоож чадна” гэж Цагаан ордны цар тахалтай тэмцэх хорооны гишүүн, адмирал Брэтт Жируар өнгөрсөн долоо хоногт болсон хурлын үеэр мэдэгджээ.

 

Эх сурвалж: CNN

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618628
4 эможи

Зочин
2020-07-22 12:21
Зочин
2020-07-22 10:27
keyboard_arrow_up