Костюмтай шарсан будааны залуу Хятадад цахим орчинд шуугиан тарьж, сард 50 мянган юанийн орлого олж байна Костюмтай шарсан будааны залуу Хятадад цахим орчинд шуугиан тарьж, сард 50 мянган юанийн орлого олж байна
08 сарын 25, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Костюмтай шарсан будааны залуу Хятадад цахим орчинд шуугиан тарьж, сард 50 мянган юанийн орлого олж байна

2026 оны 8 сарын 25

Arslan.mn

Хятадын Шаньдун мужийн Янтай хотод 19 настай Лу хэмээх залуу шарсан будаа зардаг өвөрмөц хэв маягаараа цахим орчинд олны анхаарлыг татжээ.

Тэрээр энгийн гудамжны худалдаачдын адил хувцаслахын оронд цэвэрхэн хослол, зангиа зүүж, шарсан будаагаа өндөр хурдаар хийдэг. Түүний тогоо эргүүлж, өндөг агаарт шидэн барих зэрэг үзүүлбэртэй хоол хийх арга нь үйлчлүүлэгчдийн сонирхлыг ихэд татдаг байна.

Лу 17 настайгаасаа гэр бүлийнхээ шарсан будааны бизнесийг эрхэлж эхэлсэн бөгөөд өдгөө гэр бүлийнхээ гол түшиг болжээ.

Түүний лангуу өдөрт 200 гаруй порц шарсан будаа борлуулдаг бөгөөд нэг порцыг ойролцоогоор 10 юаниар худалдаалдаг байна.

Харин хамгийн анхаарал татсан тоо нь түүний орлого. Шарсан будааны бизнесийн сарын борлуулалт ойролцоогоор 50 мянган юаньд хүрдэг бөгөөд зардлаа хассаны дараах ашиг нь ойролцоогоор 20 мянган юань аж.

Түүний хэлснээр хүмүүс эхэндээ костюмтай шарсан будаа хийж байгааг нь сонирхон ирдэг ч амт нь тэднийг дахин дахин үйлчлүүлэхэд хүргэдэг аж.

Мөн Лу сошиалд шарсан будаа хийх бичлэгүүдээ нийтэлж, 46 мянга гаруй дагагчтай болсон байна. Түүний стиль, тогоо эргүүлэн хоол хийдэг байдал нь Японы алдарт One Piece анимэгийн тогооч Санжиг санагдуулдаг хэмээн хүмүүс ярьж, #sanjifriedrice хаштаг хүртэл түгээмэл болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670386
0 эможи

keyboard_arrow_up