Эверест ууланд алга болсон Дава Шерпа уулчин долоон хоногийн дараа АМЬД ОЛДЖЭЭ Эверест ууланд алга болсон Дава Шерпа уулчин долоон хоногийн дараа АМЬД ОЛДЖЭЭ
06 сарын 05, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

Эверест ууланд алга болсон Дава Шерпа уулчин долоон хоногийн дараа АМЬД ОЛДЖЭЭ

2026 оны 6 сарын 04

Arslan.mn

Тавдугаар сарын 29-нд Эверест ууланд алга болсон шерпа уулчин өнөөдөр өглөө амьд олджээ.
Sagarmatha Pollution Control Committee (SPCC)-ийн хог хаягдлын менежментийн баг 52 настай Дава шерпаг бааз руу мөлхөн ирж явах үед нь Крампон Пойнт хэмээх газраас аварсан гэж SPCC-ийн гүйцэтгэх захирал Церинг шерпа мэдэгджээ.

Охалдхунга нутгийн, хүмүүсийн дунд "Хиллари Дава" хэмээн алдаршсан Дава Шерпа нь доод лагерь руу бууж явах үедээ Himalayan Traverse багийн хамтрагч уулчдаасаа хоцорч, III лагериас дээш хэсэгт сураггүй болжээ. Эверестэд агаараас хийсэн эрлийн ажиллагаагаар сураггүй болсон шерпагийн мөр олдоогүй байжээ. "Дава хөлдөлтийн хүнд гэмтэлтэй байгаа бөгөөд маш удаан ярьж байна" гэж Цэринг Шерпа хэлжээ.

Дава ганцаараа байсан бөгөөд эхний зургаан хоногийн турш түүнийг эрэн хайх, аврах ямар ч ажиллагаа явагдаагүй байна. Аврах багийнхны мэдээлснээр тэрээр South Col доод хэсгээс Крампон Пойнт хүртэл долоо хоног тэмцэн мөлхөж ирснээр амьд үлдэх хоёр дахь боломжоо олжээ. Энэ хугацаанд тэрээр өндөр уулын хүчилтөрөгч багатай орчинд ямар ч хоол хүнсгүй, мөн хүчилтөрөгчийн баллоны дэмжлэггүй байсан аж.

Himalayan Traverse компани Давааг "үхлийн бүс"-ээс аврах эрэн хайх ажиллагаа зохион байгуулаагүй тул экспедицийн гишүүд тавдугаар сарын 31-нд бааздаа буцаж ирсний дараа мөсөн голын аюултай хэсэгт байрлуулсан бүх долоон шатыг буулгаж авч явжээ.
Arslan.mn
Энэ мэдээгээр бол Дава Шерпа бараг боломжгүй мэт нөхцөлд, 8,000 метрээс дээш өндөрлөгийн "үхлийн бүс"-ээс ганцаараа долоо хоног амьд үлдэж, аврагдсан нь Эверестийн түүхэн дэх хамгийн гайхалтай амьд үлдэлтийн нэгэнд тооцогдож магадгүй байна. Одоо Давааг SPCC-ийн багийнхан Горакшеп тосгон руу тээвэрлэж байна.
Arslan.mn
 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669211
1 эможи

keyboard_arrow_up