СУДАЛГАА: Коллаген нь арьсыг залуужуулахад тустай ч үрчлээ үүсэхээс сэргийлдэггүй СУДАЛГАА: Коллаген нь арьсыг залуужуулахад тустай ч үрчлээ үүсэхээс сэргийлдэггүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 19, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

СУДАЛГАА: Коллаген нь арьсыг залуужуулахад тустай ч үрчлээ үүсэхээс сэргийлдэггүй

2026 оны 3 сарын 19

Arslan.mn

Коллагеныг өдөр бүр хэрэглэх нь арьсны уян хатан чанар, чийгшлийг сайжруулснаар арьсыг илүү залуу харагдуулахад тустай байж болох боловч үрчлээ үүсэхээс сэргийлж чаддаггүй болохыг саяхны нэгэн судалгаа харуулжээ. 

Судлаачид одоо байгаа мэдээллийг нэгтгэн шинжилсний дараа коллагеныг шахмал ба нунтаг хэлбэрээр удаан хугацаанд хэрэглэх нь арьсанд эерэг нөлөө үзүүлдэг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Гэхдээ үр дүн нь шууд, богино хугацаанд мэдрэгдэхгүй гэдгийг онцолсон байна.

Нийт 8000 орчим хүнийг хамруулсан 113 судалгааны дүн гарчээ.

Коллаген нь хүний биед байгалиасаа үүсдэг уураг боловч нас ахих тусам түүний хэмжээ буурдаг. Энэ уураг нь арьс, хумс, яс, шөрмөс, мөгөөрс зэрэг холбогч эдийн бат бөх байдал, уян хатан чанарыг хадгалахад чухал үүрэгтэй юм.

Нас ахихын хэрээр хүний бие коллагеныг улам бага хэмжээгээр үйлдвэрлэж, харин байгаа коллаген нь илүү хурдан задарч эхэлдэг байна.

Мөн тамхи татах, нарны хэт ягаан туяанд удаан хугацаагаар өртөх нь үйл явцыг хурдасгадаг ажээ.

Эмэгтэйчүүдийн хувьд цэвэршилтийн үе буюу сарын тэмдэг зогсох үед арьсанд агуулагдах коллагены хэмжээ бүр ч ихээр буурч, ойролцоогоор гуравны нэгээр багасдаг гэж судлаачдын өгүүлэлд дурдсан байна.

Өгүүллийг “Aesthetic Surgery Journal Open Forum” сэтгүүлд нийтэлжээ.

Эх сурвалж: BBC
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668031
0 эможи

keyboard_arrow_up