Эм усны үхэрийг 7 жилийн турш эрэгчин хэмээн андуурч байжээ Эм усны үхэрийг 7 жилийн турш эрэгчин хэмээн андуурч байжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 15, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Эм усны үхэрийг 7 жилийн турш эрэгчин хэмээн андуурч байжээ

2024 оны 4 сарын 24

Arslan.mn

Япон улсад нэгэн сонирхолтой үйл явдал болжээ. Тодруулбал, Японы Осака хотод байх нэгэн амьтны хүрээлэнд долоон жилийн туршид эрэгчин амьтанд тооцож байсан усны үхэр нь эм хүйстэй байсныг ДНХ-ийн шинжилгээгээр тогтоосон байна. Үүнийг Мягмар гарагт олон нийтэд зарласан юм.

Энэхүү усны үхэр нь 12 настай Гэн-чан нэртэй бөгөөд түүнийг 2017 онд Мексикийн амьтны хүрээлэнгээс шилжүүлэн авч ирж байсан аж.  Түүний хүйсийг галийн бичиг баримтан дээр эр хүйстэй гэж бичсэнээс шалтгаалан эрэгчин гэж үздэг байжээ.

Гэсэн ч түүний гаргаж байгаа ааш, үйлдэл эрэгчний шинж тэмдэггүй байсан учраас амьтны хүрээлэнгийн ажилчид гайхаж, эргэлзэж эхэлсэн байна.

Жишээлбэл, ялгадсаараа нутаг дэвсгэрээ тэмдэглэх, орооны үеэр эм усны үхрүүдийг дуудах зэрэг үйлдлүүдийг тэр огт гаргадаггүй байсан бөгөөд тугал байхдаа ирээд томорсон болов ч нөхөн үржихүйн эрхтэн нь тодорхой харагдахгүй байсан аж. 

Нүсэр том биетэй усны үхрийн бэлэг эрхтнийг шалгах замаар хүйсийг тогтоох хэцүү байдаг учраас амьтны хүрээлэнгийн захиргаа зардал өндөр боловч найдвартай аргаар Гэн-чаны хүйсийг тогтоохоор шийдвэрлэсэн нь энэ байсан юм. Арчилж маллахад хүйсийн байдал чухал учраас ийм арга хэмжээ авахаас өөр арга байгаагүй гэнэ. 

Хэдийгээр хүйс нь солигдсон ч Гэн-чаны нэрийг өөрчлөхгүй хэвээр үлдээнэ гэлээ

Эх сурвалж: mainichi.jp
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656565
1 эможи

keyboard_arrow_up