60 цагийн турш тасралтгүй шатар тоглож, рекорд эвдлээ 60 цагийн турш тасралтгүй шатар тоглож, рекорд эвдлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 05, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

60 цагийн турш тасралтгүй шатар тоглож, рекорд эвдлээ

2024 оны 4 сарын 22

Arslan.mn

Шатрыг хамгийн удаан тоглосон рекордыг 60 цаг тасралтгүй тоглож эвдлээ. Эл үйл явдал Нигерийн шатрын аварга, хүүхдийн боловсролыг дэмжигч Тунде Онакоя Нью-Йорк хотын Times Square талбайн тод гэрлийн дор болсон аж.  Энэхүү үйл явдлыг Гиннесийн номд бүртгэсэн эсэх нь батлагдаагүй байгаа ч Нигери улс түүнийг үндэсний баатар хэмээн цоллож эхэлсэн байна.

Тэрээр 58 цаг тоглохыг зорьж байсан ч 60 цагийн амжилтыг давж, 2018 онд Норвегийн Холлвард Хауг Флатебё, Шюр Феркингстад ​​нарын тогтоосон 56 цаг 9 минут 37 секундийн амжилтыг эвджээ.

Түүнийг Онакоя гэдэг бөгөөд Африк даяар хүүхдийн боловсролыг дэмжих буяны байгууллагад нэг сая доллар цуглуулахыг оролдож байгаа гэнэ.

Онакоя хуучнаар Твиттер буюу X-д үүнийгээ Африк хүүхдүүдийн боловсролд зориулж хандив цуглуулах зорилготой хийж буйгаа илэрхийлжээ. Түүний 2018 онд үүсгэн байгуулсан Онакоя буяны байгууллага нь Африкийн ядуусын хорооллын 1 сая хүүхдэд шатар заах зорилготой аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656470
0 эможи

шатар
дэлхийн рекорд

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up