Япон улс АНУ-д 250 ширхэг интоорын мод бэлэглэнэ Япон улс АНУ-д 250 ширхэг интоорын мод бэлэглэнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 05, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Япон улс АНУ-д 250 ширхэг интоорын мод бэлэглэнэ

2024 оны 4 сарын 12

Arslan.mn

АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ой 2026 онд тохиож байгаа билээ. Үүнийг тохиолдуулан Японы Ерөнхий сайд Фүмио Кишида 250 ширхэг ирнтоорын мод бэлэглэнэ гэв.  Учир нь 1912 онд Япон улс хоёр улсын найрамдалт харилцааг бэлгэдэг хамгийн анх интоорын мод бэлэглэж байсан түүхтэй бөгөөд одоо ч Вашингтон хотын оршин суугчид болоод жуулчдын зорин очдог үзвэрүүдийн нэг болон оршиж байгаа юм.

Вашингтон хот хэдийгээр 100 гаруй интоорын модтой ч эдгээр модтой ойролцоо байх хиймэл нуурыг засварлах ажлын хүрээнд интоорын моддыг тайрах шаардлагатай болсон аж. Ийм ч учраас Япон улс 250 интоорын модыг тусгаар тогтнолынх нь ойг тохиолдуулан бэлэглэхээр шийджээ. 

АНУ, Японы найрамдалт харилцаа 1941-1945 оны хооронд тасарч байсан ч түүнээс хойш найрсаг харилцаатай хэвээр байгаа улсууд юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656194
0 эможи

АНУ
интоорын мод
тусгаар тогтнолын 250 жилийн ой
Япон АНУ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up