Ромын папын Монгол улсад хийх айлчлалын хөтөлбөр, уриаг Ватикан танилцуулжээ Ромын папын Монгол улсад хийх айлчлалын хөтөлбөр, уриаг Ватикан танилцуулжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 15, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ромын папын Монгол улсад хийх айлчлалын хөтөлбөр, уриаг Ватикан танилцуулжээ

2023 оны 7 сарын 13

Arslan.mn

Ромын католик сүм хийдийн тэргүүн Франциск ирэх есдүгээр сард Монгол улсад айлчлахаар болсон билээ.

Ромын папын айлчлалын хөтөлбөр болон уриаг Ватиканы хэвлэлийн албанаас саяхан танилцуулжээ.

Монгол улсад 1,300 орчим католик шүтлэгтэн байдаг гэсэн тоо баримт бий. Энэ нь хүн амын нэг хүрэхгүй хувь юм.

Гэхдээ долоо, наймдугаар зууны үед загалмайн шашны Несторын урсгал Монголд дэлгэрч байсан, 13 дугаар зуунд католик сүмийн элч төлөөлөгч нар зочилж байсан зэрэг түүхтэйг Ватикан онцолжээ.

Ромын папын айлчлалын уриа нь “Hoping Together” (Хамтдаа найдацгаая) юм байна.

Уриа үгийг агуулсан бэлгэдэл дүрсийг бас танилцуулжээ.

Arslan.mn

“Итгэл найдвар бол зөвхөн загалмайн шашнаар хязгаарлагдахгүй ойлголт. Хамтдаа гэсэн үг нь Ватикан, Монголын хамтын ажиллагааны чухлыг онцолж байна. Энэ хоёр үг нийлээд папын айлчлалын нийтлэг үзэл санаа, өвөрмөц байдлыг илэрхийлж байгаа юм” гэж Ватиканы хэвлэлийн алба тайлбарласан байна.

Хөтөлбөрийн хувьд наймдугаар сарын 31-ний орой пап Ром хотоос нисэж, есдүгээр сарын 1-ний өглөө Монгол улсын нийслэл Улаанбаатарт газардах ажээ.

Есдүгээр сарын 4-ний Даваа гарагт түүний айлчлал өндөрлөх юм байна.

Папын ирсэн өдөр Чингис Хаан олон улсын нисэх буудалд зохион байгуулагдах угтан авах ёслолоос өөр арга хэмжээ төлөвлөгдөөгүй гэнэ.

Маргааш нь папыг Сүхбаатарын талбайд Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх угтаж авах ажээ.

Энэ өдөр Ромын пап бас УИХ-ын дарга, ерөнхий сайд нартай уулзах юм байна. Дараа нь шашны болон олон улсын дипломат төлөөлөгчидтэй уулзах болон урлаг соёлын арга хэмжээнүүд төлөвлөгджээ.

Ням гарагт буюу есдүгээр сарын 3-нд Ромын католик сүм хийдийн тэргүүн “Steppe Arena” цогцолборт олон нийтийг хамарсан мөргөл үйлдэхээр болжээ.

 

Эх сурвалж: Catholic News Agency

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
648980
4 эможи

Цаашаа
2023-07-16 21:42
Ми
keyboard_arrow_up