Дэлхийн “хамгийн бохир“ хүн усанд орсны улмаас 94 насандаа ТААЛАЛ ТӨГСЛӨӨ Дэлхийн “хамгийн бохир“ хүн усанд орсны улмаас 94 насандаа ТААЛАЛ ТӨГСЛӨӨ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 14, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Дэлхийн “хамгийн бохир“ хүн усанд орсны улмаас 94 насандаа ТААЛАЛ ТӨГСЛӨӨ

2022 оны 10 сарын 26

Arslan.mn

Дээд амжилтыг бүртгэдэг Гиннессийн номд “Дэлхийн хамгийн бохир хүн” тэмдэглэгдсэн Аму Хажи 94 насандаа таалал төгсжээ. Ираны IRNA агентлаг энэ талаар мэдээллээ.

Биеэ угаах нь эрүүл мэндэд муу гэсэн хатуу итгэл үнэмшилтэй энэ хүн 94 наслахдаа сүүлийн 63 жилд нь огт усанд ороогүй гэдгээрээ дэлхий дахинаа алдаршсан юм. Байнгын бохир заваан байдлаас болоод дархлааны тогтолцоо нь маш хүчтэй болсон энэ хүний талаар олон сонирхолтой түүх бий.

Амьдралынхаа сүүлийн жилүүдийг Ираны Фарс мужийн Дейга хэмээх тосгоны ойролцоо өнгөрүүлсэн. Ганц бие байсан нь мэдээж ч ганцаардаж байсан уу гэвэл үгүй. Тэрбээр орон нутагтаа хамгийн алдартай хүн нь байсан бөгөөд “Дэлхийн хамгийн бохир хүн”-ийг үзэхээр ертөнцийн өнцөг булан бүрээс хүмүүс ирдэг байсан гэнэ. Тэр ч бүү хэл уран бүтээлчид 2013 онд түүний талаар “Аму Хажигийн хачирхалтай амьдрал” хэмээх баримтат кино бүтээж байжээ. Тэр кинонд Аму Хажи хумсаа чулуугаар үрж, сахлаа галаар багасгадаг тухайгаа ярьдаг аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
5
wow an post
4
yay an post
sad an post
5
ouch an post
confuse an post
3
angry an post
1
641763
24 эможи

unshigch
2022-10-26 12:06
tegeed ene medeeruu orood unshihaar ymar ch usand orsnii ulmaas uhsen gej ym bhgu l bhiin medeeniihaa garchigiig zow ogldoo
keyboard_arrow_up