ВИДЕО: Амаараа теннис тоглож буй египтийн тамирчин Ибрахим Хамато гэж хэн бэ? ВИДЕО: Амаараа теннис тоглож буй египтийн тамирчин Ибрахим Хамато гэж хэн бэ?
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ВИДЕО: Амаараа теннис тоглож буй египтийн тамирчин Ибрахим Хамато гэж хэн бэ?

2021 оны 8 сарын 26

Arslan.mn

Токио-2020 паралимпын наадмын ширээний теннисийн төрөлд хүч сорьж буй Египетийн тамирчин Ибрахим Хамато амаараа цохиураа эзэмшин, хөлөөрөө бөмбөгөө тоглолтод оролцуулж байгаа нь олныг гайхшрууллаа.

Ибрахим Аль Хуссейни Хамато 1973 онд төрсөн Египетийн пара ширээний теннисний аварга бөгөөд 2011, 2013 онд Африкийн пара ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн байна.

Хамато 10 настай байхдаа галт тэрэгний ослын улмаас хоёр гараа алджээ. Тэрбээр CNN -д өгсөн ярилцлагадаа "Манай тосгонд бид зөвхөн ширээний теннис, хөл бөмбөг тоглох боломжтой байсан. Тиймээс л би хоёуланг нь тоглодог байсан" гэжээ.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
8
haha an post
2
wow an post
19
yay an post
sad an post
3
ouch an post
3
confuse an post
angry an post
630215
53 эможи

keyboard_arrow_up