Анхны харцаар дурлалцаж, 6 хоногийн дараа гэрлэж, 73 жилийг хамтдаа туулсан хосын түүх Анхны харцаар дурлалцаж, 6 хоногийн дараа гэрлэж, 73 жилийг хамтдаа туулсан хосын түүх
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Анхны харцаар дурлалцаж, 6 хоногийн дараа гэрлэж, 73 жилийг хамтдаа туулсан хосын түүх

2020 оны 9 сарын 04

Анхны харцаар дурлалцаж, 6 хоногийн дараа гэрлэж, 73 жилийг хамтдаа туулсан хосын түүх

Таны хувьд хайр гэж юу вэ? Зарим хүмүүс аз жаргалгүй хэрнээ хамт байдаг л бол тэр жинхэнэ хайр гэж үзэж байхад өөр нэг хэсэг нь богинохон ч гэсэн хамтдаа жаргалтай байх үе ч гэж хариулдаг байна. Мэдээж хүн бүхэнд өөр өөрөөр мэдрэгддэг нь лавтай. Маш олон бэрхшээлтэй нүүр тулсаар хайр гэх зүйлд итгэх итгэлгүй болсон хүмүүс ч цөөнгүй байдаг. Харин та бүхэнд Канадын нэгэн гайхалтай хайрын түүхтэй хосыг танилцуулъя. Тэд хүмүүст “Нэг нэгнийхээ гараас тавилгүй хамтдаа хөгширнө” гэж юуг хэлдгийг өөрсдийн амьдралаараа батлан харуулсан юм.

Анхны харцаар дурлалцаж, 6 хоногийн дараа гэрлэж, 73 жилийг хамтдаа туулсан хосын түүх

Жорж Шерлитэй уулзахаас өмнө анхны харцын дурлалд итгэдэггүй нэгэн байсан гэнэ. Хэдий анх харсан боловч Жорж Шерлиг өөрийнх нь үлдсэн амьдралын хань болох эмэгтэй гэдгийг мэдэрсэн гэдэг. Харин ердөө хоёр дахь уулзалтынхаа дараа Жорж хуримын бөгжөө бэлджээ.  Түүний уйгагүй хичээл зүтгэлийн үр дүнд Шерлигийн сэтгэл ч бага багаар түүнд алдарчээ. Танилцсан 6 дахь өдрөө Жорж Шерлид гэрлэх санал тавьжээ. Хамгийн сонирхолтой нь гэрлэх санал тавьсан Жорж биш шууд зөвшөөрсөн Шерли байсан юм. Итгэмээргүй ч гэмээр ийнхүү шинэхэн хосууд маань танилцсан 7 дахь өдрөө хуримаа хийжээ. Хос хоёр анхны харцаар дурлаад зогсохгүй 73 жил хамтдаа амьдарч, хүмүүст жинхэнэ хайр гэж юу болохыг харуулсан байдаг.

Хэдхэн өдрийн дотор хүнийг бүрэн сайн таньж мэдэх боломжгүй учраас иймэрхүү гэрлэлт ихэнхдээ гунигтайгаар төгсдөг билээ. Тиймээс тэдний хайр дурлал, гэрлэлтийг хүмүүс огт бүтэхгүй хэмээдэг байжээ.

Харин хос хоёр өөрсдийн сэтгэлийн дуудлагаа чагнаж бусдын үгэнд авталгүйгээр итгэлтэйгээр хуримаа хийсэн гэдэг.

Хуримаа хийсэн эхний жилээ хос хоёр бие биенээсээ огтхон ч салаагүй гэнэ. Харин 10 жилийн дараа Жорж ямар ч ажил ихтэй завгүй байсан ч эхнэртэйгээ хамт дэлгүүр хэсэх цагийг гаргадаг байжээ. Одоог хэрнэ хос хоёр үргэлжид хамтдаа ярих зүйл нь дуусдаггүй залуухан хосууд шиг байдаг гэнэ.

30 жилийн дараа гэхэд хос хоёр 4 хүүхэдтэй өнөр өтгөн аз жаргалтай гэр бүл болсон байлаа. Жорж ч ажил дээрээ чамгүй амжилт гаргаж өөрийн гэсэн даатгалын компанитай болжээ. Харин түүний үзэсгэлэнт эхнэр Шерли нэрт зураач болсон байна.

Хуримаа хийгээд 50 жил болоход Жоржийн нүдэнд Шерли өнөөх л сэтгэл зүрхийг нь булаасан залуухан үзэсгэлэнт бүсгүй хэвээрээ байжээ.

70 жилийн хамтын амьдралын дараа гэхэд ч тэдний гэрлэлт яг л залуу хосуудынх шиг гар гараасаа барилцсан хайр дүүрэн байсан байна. Тэдний бие биедээ хэчнээн их хайртайг нүднийх нь харцнаас л шууд харах боломжтой.

Тэд хэдий хөгширсөн ч хайр дүүрэн харцаар бие биелүүгээ зөөлнөөр харж байгааг та доорх зургаас харж болно.

Олон ч хүмүүс гэрлэлт бол хайрын төгсгөл гэж боддог. Харин Жорж болон Шерлигийн хувьд гэрлэлт тэдний амьдралын аз жаргал нь байжээ.

Тэдний гэрлэлтийг бүтэхгүй гэж хэлж байсан бүх хүмүүст өөрсдийн 73 жилийн амьдралаараа хайр жинхэнэ гэдгийг батлан харуулсан энгийн нэгэн хос. Магадгүй хүмүүс яг л ийм хэзээ ч нэгнээ орхиж гараас нь тавихгүй хайрыг л мөрөөддөг байх.

Хэдий нэг нэгнээсээ холдолгүй энэ олон жилийг хамтдаа туулсан ч нас явж, өвчин зовлонгоос зугтах аргагүй болж эхэлснээсээ хойш хамт байх тийм ч их хугацаа үлдээгүйгээ ойлгожээ.

2016 онд Шерли зүрхний өвчнөөр удаа дараа сэхээн амьдруулахад орсон байна. Харин энэ үед Жорж Шерлиг өөрийг нь орхиод ганцаараа явах нь гэж нэлээд айж сандарчээ. Хагалгааны өрөөний гадаа Жорж анх удаа яг л жаахан хүүхэд шиг харсан хүний сэтгэл өвдтөл уйлсан гэдэг.

Харин азаар Шерлигийн хагалгаа амжилттай болсон байна. Энэ үед л Жорж хайр гэдэг хүнийг ямар ч хүчгүй, хэн ч биш болгодог юм байна гэдгийг ойлгосон гэдэг. 

Энэ явдлын дараа хосууд өмнөх шигээ гадуур алхаж явахад Жорж Шерлид ингэж хэлжээ: “Чи надтай хамт эндээс явах уу?” гэхэд Шерли: “Чи яаж миний хэлмээр байсан зүйлийг хэлэв ээ” гэж хариулсан гэдэг.

Тэдний хэн нь ч нэгнийгээ орхиод одохыг хүсэхгүй байж. Ингээд Жорж 95 насандаа, Шерли 94 насандаа өөрсдийн байнга очдог газраа сүүлчийн удаа очиж, байнга захиалдаг хоолоо сүүлчийн удаа идээд, энэ хорвоод хоргодох зүйлгүйгээр хамтдаа тэнгэрийн оронд очжээ. Канадын хуулийн дагуу найдваргүй болсон өвчтөн өөрийн хүслээр үхлийн тариа хийлгэж болдог аж.

Тэд бол жинхэнэ хайр гэдгийг өөрсдийн амьдралаар батлан харуулсан гайхалтай хос юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
6
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
619666
14 эможи

Зочин
2020-09-07 15:04
Зочин
2020-09-05 18:53
Зочин
2020-09-05 12:06
Агуу хайр
2020-09-04 23:37
Агуу хайр
aguu hair
2020-09-04 18:25
ovson dundaas zuugeen olood tuuniigee nasan turshidaan suvlesen augaa hair hovor tavilan
keyboard_arrow_up