Хүн төрөлхтний талаарх бидний өөрсдийн мэддэггүй хачирхалтай зүйлс
Хүмүүс бид өөрсдийгөө олон жилийн турш судалсаар ирсэн. Гэвч хүн бүр мэддэггүй бидний талаарх өөр сонирхолтой зүйлс олон байна. Ингээд эдгээрийг сонирхъё.

-Хүний хэлний хээ маш өвөрмөц хэлбэртэй байдаг.
-Хүний амны хөндийн бактерийн тоо дэлхийн хүн амын тоотой тэнцүү.
-Үнэндээ нийт 29 цусны бүлэг байдаг байна. Зарим үндэстэн, угсаатан ховор цусны бүлэг тээгчид байдаг. Жишээ нь Японы жижиг аймгийнхан.

-Өдрийн нийт цусны эргэлтийг тооцвол 19 км болно.

-Мэдрэлийн судас нийтдээ 75 км.
-Бид өдөрт ойролцоогоор 20,000 удаа амьсгалдаг.

-Хүний нүд 10 сая өнгө ялгаж чадна. Гэхдээ дараа нь бүгдийг нь санаж чаддаггүй.
-Зүрх жилд 35 сая удаа цохилдог.

-Өдөрт нэг сая ширхэг арьсны эс гууждаг.
-Эмэгтэйчүүдийн амтлах чадвар илүү сайн.

-Хүн нийт амьдралынхаа хугацаанд 35 тонн хоол иддэг.
-Инээмсэглэхэд нүүрний 17 булчин ажилладаг бол уйлахад 43 булчин ажилладаг. Илүү их инээмсэглэж байгаарай!

-Хүний биед нийт 7,000,000,000,000,000,000,000,000,000 атом бий.
-37 их наяд эс бий.

-Гэдсэн доторх хүчил төмрийг хайлуулах хүчтэй.
-Нүдний доторх лензний, зүрхний булчингийн тархины гадаргуун эс л амьдралын турш үхэхгүйгээр бидэнд байсаар байдаг.

-Биднийг унтаж байх үед тархи илүү сайн ажиллагаатай байдаг.
-IQ өндөртэй хүн илүү их зүүд зүүдэлдэг.
-Эмэгтэйчүүдийн зүрх илүү хурдан цохилдог.

-Хүн бүр өөрийн гэсэн өвөрмөц үнэр, хурууны болон хэлний хээтэй.
-Эрүүний яс хамгийн хатуу яс.

-Унтаж байгаа өрөө сэрүүн байх тусам хар дарах магадлал ихэсдэг.
-Их идсэн үед сонсгол багавтар сулардаг.

-Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс хоёр дахин илүү нүдээ анивчдаг.
– Амьдралынхаа турш хүн нэг том усан санг дүүргэх хэмжээний шүлс ялгаруулдаг.

-Дөнгөж төрсөн хүүхэд юмсыг зөвхөн хар цагаанаар л хардаг.
-Тархины 80 хувь нь ус.




