COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 30, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Тэрбумтнууд ямар ажил хийж байсан бэ?

2016 оны 9 сарын 18

Амжилтыг атгасан эдгээр хүмүүс эхээс мэндлэхдээ баян байгаагүй. Тэдний олонх нь тэгээс эхэлсэн түүхтэй. Тэгвэл ажил мэргэжлийнхээ анхны гарааг тэд юунаас эхлүүлж байсан юм бол...?

1. Richard Branson - Шувуу үржүүлэгч

Тэрбээр 11 настайгаасаа нэгэн найзынхаа хамт урт сүүлтэй тоть үржүүлж, ангийнхандаа зарж эхэлжээ. Мөн зул сарын баяр дөхөхөөр жижигхэн гацуур худалдан авч ургуулдаг байсан ч томрохоос нь өмнө туулайнд сүйтгүүлчихдэг байснаа LinkedIn - дээ бичжээ.

Richard Branson - ийн анхны амжилттай бизнесийг 15 настайдаа гаргаж эхэлсэн «Student» сэтгүүл гэж үздэг.

2. Mark Cuban - Хогны уут борлуулагч

NBA - ийн Dallas Mavericks багийн эзэн Mark Cuban 12 настайдаа анхныхаа ажлыг хийж эхэлсэн нь хогны уут борлуулагч байсан юм. Тэрбээр эцгээсээ өндөр үнэтэй пүүз худалдан авч өгөхийг хүссэний хариуд аав нь "ажил хийгээд ав" гэжээ.

Ингээд айл айлын хаалга тогшин, нэг хайрцаг нь $3 ам.долларын үнэтэй хогны уутыг борлуулж ажил хөдөлмөрийнхөө гарааг эхлүүлжээ.

3. Michael Dell - Угаагч

Michael Dell - ийн анхны ажил Хятад рестораны аяга таваг угаагчийн ажил байсан юм. 12 настайдаа хийж байсан энэ ажил түүнд маркныхаа цуглуулгыг арвижуулахад нь туслахын зэрэгцээ амьдрах арга ухаанд сургасан билээ.

4. Elon Musk - Зохиосон видео тоглоомоо худалдсан

Tesla Motors - ийг үүсгэн байгуулагч Elon Musk 10 настайдаа программ хэрхэн бичдэгийг бие даан сурчээ. Ингээд 12 настайдаа «Blastar» хэмээн нэрлэсэн анхныхаа видео тоглоомыг зохион бүтээж, түүнийгээ $500 ам.доллараар зарж байсан гэнэ.

5. Jan Koum - Цэвэрлэгч

Амьдралынх нь замнал тийм ч дардан байсангүй. Тэрбээр 16 настайдаа эмээ болон хорт хавдартай ээжийнхээ хамт Украинаас цагаачлан АНУ-ыг зорьжээ. Улмаар нэгэн хүнсний дэлгүүрт цэвэрлэгч хийж эхэлсэн нь анхных нь ажил байсан юм. WhatsApp - ийг үндэслэгч маань өдгөө $7.9 тэрбумын хөрөнгөтэй болжээ.

6. Warren Buffett - Сонин түгээгч

Дэлхийн хамгийн баян хүний нэг тэрбээр 6 настайгаасаа ажил хөдөлмөр хийж эхэлжээ. Бохь, хийжүүлсэн ундаа зарж өссөн Warren Buffett 13 настайдаа The Washington Post сонины түгээгч хийдэг болов.

1947 оны үед тэрбээр $5000 ам.доллар олдог байсан нь өнөөдрийн ханшаар $54.000 ам.доллартай тэнцэхүйц мөнгөн дүн ажээ.

7. Oprah Winfrey - Худалдагч

Сая сая хүмүүсийн хүндлэлийг хүлээсэн Oprah Winfrey бол хүнд хэцүү амьдралаас алдар нэрийн оргилд хүрсэн гайхалтай эмэгтэйчүүдийн нэг юм. Төрсөн ээжтэйгээ амьдарсан он жилүүд нь түүний амьдралд арилшгүй хар толбо үлдээсэн түүхтэй.

Тэрбээр эцэгтэйгээ амьдрах болсноор амьдралыг өөрөөр харж эхэлжээ. Ингээд 17 настайдаа нэгэн хүнсний дэлгүүрт худалдагчаар, удалгүй WVOL радиогийн хөтлөгчөөр ажиллаж байсан юм.

8. Donald Trump - Хоёрдогч түүхий эд түүгч

Хэдий чинээлэг гэр бүлд төрсөн ч эцэг нь түүнд мөнгөний үнэ цэнийг багаас нь мэдрүүлж өсгөсөн гэдэг. Тэрбээр ахынхаа хамт хуванцар сав, шил, лааз зэрэг хоёрдогч түүхий эд түүдэг байсан нь амьдралынх нь анхны ажил, хөдөлмөрлөж олсон анхны цалин нь байсныг Forbes - т өгсөн нэгэн ярилцлагадаа өгүүлжээ.

9. Barack Obama - Мөхөөлдөсний худалдагч

Тэрбээр Barack Obama зуны амралтаараа амтат мөхөөлдөсний Baskin-Robbins - ийн нэгэн салбарт ажилладаг байжээ. New York Magazine - д өгүүлснээр түүнд шоколадтайг нь аягалах хамгийн хэцүү нь байсан гэнэ.

10. Reed Hastings - Тоос сорогч борлуулагч

Netflix - ийн CEO зуны амралтаараа тоос сорогчны борлуулагч хийдэг байжээ. Bowdoin College - доо ч суралгүй үргэлжлүүлэн хийсээр байсан энэ ажлынхаа ачаар олон гайхалтай хүмүүстэй танилцсан түүхтэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36463
0 эможи
keyboard_arrow_up