Arslan.mn - Мэдээний хаан
10 сарын 03, Бямба
Өнөөдөр тойм

Arslan.mn

Сонирхолтой мөнгөн тэмдэгтүүд /фото/

2015 оны 1 сарын 23

♣ Дисней доллар

Анх 1987 онд гарсан аж. АНУ-ын доллард тухайн үеийн  Гуффи, Микки зэрэг алдартай хүүхэлдэйн кинонуудын баатаруудыг дүрсэлсэн байна.

♣ Архитай мөнгөн тэмдэгт

1917 онд Якут улсад мөнгөн тэмдэгтэд архины лого хэрэглэсэн аж. Уг загварыг анх архичин Алексей Семенов  гаргажээ.

♣ Хөлбөмбөгчин мөнгөн тэмдэг

2006 онд Ирландын үндэсний банк 5 фнтын мөнгөн тэмдэгт гаргажээ. Тус мөнгөн тэмдэгтийг хамгийн алдартай хөлбөмбөгчин Жорж Бесийг хүндэтгэлд зориулсан аж.

♣ Хамгийн жижиг мөнгөн тэмдэг

Румын улсад 20-р зууны эхэнд гарсан энэ мөнгийг та тасалбартай андуурч магадгүй. Энэхүү мөнгөний хэмжээ  ердөө 3 см аж.

♣ Хамгийн том мөнгөн тэмдэгт

Хамгийн том мөнгөн тэмдэгтийг Хятадад 14-р зууны үед гаргаж байжээ. Энэхүү мөнгөн тэмдэгт нь цагаан бугын арьснаас хийгдсэн аж. Хэмжээгийн хувьд 33 см.

♣ Хамгийн үнэтэй мөнгөн тэмдэгт

Венгри улсад  1940 онд дэлхийн хамгийн үнэтэйд тооцогдох мөнгөн тэмдэгт гарчээ. Гэхдээ тус мөнгө 1927-1946 онуудад хэрэглэгдэж байжээ.

Хамгийн эртний цаастай мөнгөн тэмдэгт

Өнөө үеийн цаасан мөнгөн тэмдэгтийн эхлэлийг анх Хятадууд бүтээсэн аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16404
2 эможи
keyboard_arrow_up